Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг судлан санал боловсруулах Ажлын хэсгийн хурал боллоо.
Ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтооно” гэж, 67.2-т “Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно” гэж заасны дагуу холбогдох мэдээлэл, судалгаатай танилцан Засгийн газрын тогтоолын төсөл боловсруулж хэлэлцжээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан уг Ажлын хэсэгт нийслэл болон зарим аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөл, Сангийн яамны төлөөлөл багтсан байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн хүн ам, хурлын Төлөөлөгч, тэдгээрийн чиг үүрэгтэй уялдуулан ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг боловсруулсан бөгөөд яамдууд болон аймаг, нийслэлээс санал авч Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх аж.
Сэтгэгдэл ( 2 )
хот, улсын хэмжээнд хэлтсийн дарга гэдэг албан тушаалд хэдэн хүн байна вэ. арай дэндэж байна. хотод давхардсан маш олон байгууллага байна. сүүлийн 30 жилд агентлаг гэж нэртэй баахан сайд яатай хэний ч үгийг тоодоггүй даргатай байгууллагууд олон болсон. иргэдийн хурал гэж төсөв батлахаас өөр хийх ажилгүй байгууллага болох нь ковидын үед маш тодорхой харагдлаа. төр цэгцэрч, төсвийн ядахдаа 30 хувийг хэмнэхээр цомхотгох цаг болжээ.
АГЕНТЛАГ НЭРТЭЙ ”ЯАМ”-ДУУДАА ТАТАН БУУЛГАЖ ОРОН ТООГОО ЦӨӨЛ....................БҮХ ЯАМДЫН ОРОН ТООГ 30% - Р БАГАСГА....