Мөнгөний нийлүүлэлт 26.3 хувиар өсчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Mөнгөний нийлүүлэлт өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өсч,  27.1 их наяд төгрөгт хүрснийг Монголбанкнаас мэдээллээ. Мөнгөний нийлүүлэлт /М2/ өсөлтийг харвал:

 

  • 17.8 нэгж хувийг төгрөгийн хадгаламж

 

  • 10 нэгж хувийг төгрөгийн харилцах

 

  •  0.7 нэгж хувийг хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө

 

  •  0.7 нэгж хувийг гадаад валютын харилцах

 

  • -2.9 нэгж хувийг гадаад валютын хадгаламж тус тус бүрдүүлж байна.


 

Харин өмнөх сартай харьцуулахад мөнгөний нийлүүлэлт өөрчлөлт багатай байна.

Нийт хадгаламжийн хэмжээ 19.2 их наяд төгрөг байгаагаас  86.5 хувь буюу 16.6 их наяд төгрөг нь иргэдийн, 13.5 хувь буюу 2.6 их наяд төгрөг нь байгууллагын хадгаламж байгаа аж. Нийт хадгаламжийн 21 хувь нь гадаад валютын хадгаламж бөгөөд байгууллагын хадгаламжийн 28.7 хувийг, иргэдийн хадгаламжийн 19.8 хувийг гадаад валютын хадгаламж бүрдүүлж байгааг танилцууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top