Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 14.4 хувиар өсч, 19.7 их наяд төгрөгт хүрсэн байна. Тодруулбал, өмнөх оны мөн үеэс хувийн байгууллагын зээл 14.1 хувиар өсч, 9.2 их наяд төгрөгт, иргэдийн зээл 14 хувиар өсч 9.9 их наяд төгрөгт хүрчээ.
Нийт зээлийн үлдэгдлийн 1.7 их наяд төгрөг буюу 8.6 хувь нь гадаад валютаар олгосон зээл байна. Өмнөх сартай харьцуулахад зээлийн үлдэгдэл 426.9 тэрбум төгрөг буюу 2.2 хувиар өсч, хувийн байгууллагын зээл 0.5 хувь, иргэдийн зээл 4 хувиар тус тус өсчээ.
Харин банкуудаас “МИК” ОССК-д шилжүүлсэн иргэдийн ипотекийн зээлийг нэмж тооцвол нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 11.4 хувиар, өмнөх сараас 11.6 хувиар нэмэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Банкууд зээлээ эрт өгсөн бол үр дүн нь гарчих байсан юм. Хэрэглээний зээлээр иргэдээ хуураад , үйлдвэрлэл ,үйл ажиллагааны зээл олгохгүй байсан нь муу үр дүнг бий болгосон.