Ангарскаас ачуулсан 1210 тонн АИ-92 бензин ИРЭХ 7 ХОНОГТ ирнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 25

Шатахууны импорт, нөөцийг хэвийн хангах хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын Москва хотноо ажиллаж, шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах асуудлаар Роснефть компанийн удидлагуудтай уулзсан.  Үүний үр дүнд Ангарскийн нефтийн үйлдвэрээс АИ-92 автобензинийг эхний ээлжинд яаралтай 1500 тонн шатахуун нийлүүлэх үр дүнд хүрсэн.

Тодруулбал, есдүгээр сард 1500 тонн, аравдугаар сард 44 мянган тонныг нийлүүлэх бол мөн энэ сард ачигдаагүй хойшлоод байсан 10 мянган тонн АИ-92 бензинийг нийлүүлэхээр тохиролцов.

Өнөөдрийн байдлаар яаралтай нийлүүлэхээр тохиролцсон 1500 тонн шатахууны эхний ээлж буюу 1210 тонн шатахуун бүхий 20 вагоныг Ангарскийн нефтийн үйлдвэрээс ачиж, Наушки өртөөнд хүргэж байна.

Мөн БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” компанийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 50 вагон буюу 2500 тонн АИ-92 автобензин ачигдаж дуусч байна.

Маргааш /2021.09.26/ Хөх хотоос Эрээний боомтын зүг хөдөлж, ирэх 7 хоногийн дунд үе гэхэд Монголд нийлүүлэх юм.

Шатахууны импорт, нөөцийг хэвийн байлгах чиглэлд МУЗГ, УУХҮЯ, ГХЯ, ЗТХЯ болон холбогдох бусад байгууллагууд хамтран ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(172.69.252.138) 2021 оны 09 сарын 25

Юун дарга анхбаяр вэ зүгээр л хувиараа бизнес хийдэг Содбилэг бүтээсэн юм биш үү

2  |  0
Тооцов(172.69.252.136) 2021 оны 09 сарын 25

1500т=1500.000л үүнээс ургац онцгой хэрэгцээнд 500.000л үлдсэн 1000000л÷ 40л= 25.000машин. ( нэг машин дунджаар 40л авна) Ингэхээр аманд ч үгүй хамарт ч үгүй тооцогдоод байх юм...

0  |  0
Top