Сүхбаатар өртөөгөөр 20 вагон ШАТАХУУН хүлээж авлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 09 сарын 26

Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход Гадаад харилцааны яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон ”Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарал хандуулан хөрш төмөр замуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс есдүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэсэн бөгөөд өнөөдөр буюу есдүгээр 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авчээ. 

Эх сурвалж: ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уухай(172.69.252.140) 2021 оны 09 сарын 27

Уухай, уухай, монгол ийм л баян, ийм л хүчирхэг улс шүү дээ, хэзээнээсээ ийм л тэнгэр заяат ард түмэн шүү дээ. Алтан урагийн төлөөлөл болсон засгийн газар, их хурал маань л аварлаа даа, монголыг маань бурхан ивээг, алтан ургийнхан түм бум наслаг

0  |  0
Top