МИАТ дампуурах хэмжээнд хүрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл нар уулзаж, МИАТ ТӨХК-ийн санхүүгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцжээ.

Цар тахлаас шалтгаалан олон улсын хуваарьт нислэг зогсож, зорчигч тээврийн орлого буурч, сүүлийн 20 сарын турш тус компани өөрийн нөөц бололцоог дайчлан агаарын хөлгийн түрээсийн төлбөр, техник үйлчилгээ, даатгал зэрэг тогтмол зардлаа нөхөх, цалин, хөрөнгө оруулалт, нислэгийн шууд бус зардлаа бууруулах зэргээр хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа аж. 

МИАТ компани 2019 онд 1,936 нислэгээр 788.5 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөөнөөс 21.5 мянган хүнээр буюу 2.8, өмнөх оноос 69.7 мянган хүнээр нэмэгдсэн бол ачаа тээвэрлэлт төлөвлөгөөнөөс 759.7 тонн буюу 20.3, өмнөх оноос 59.8 тонн буюу 2 хувиар буурсан байна.

Харин дэлхий даяар тархсан цар тахлаас шалтгаалан 2020 оны хоёрдугаар сараас олон улсын нислэгийг зогсоосноор 315 нислэг гүйцэтгэн, тээвэрлэлтийн орлого тасарч, 2020 онд 58 тэрбум, 2021 оны эхний хагас жилд 35.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээн үйл ажиллагаагаа зогсоох хэмжээнд хүрчээ. 

Иймд тус компанийн санхүүгийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсныг ЗТХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(172.69.252.138) 2021 оны 09 сарын 29

Халтар ОЮУЭРДЭНЭ НАР зайлаачээ

0  |  0
мт(66.181.169.6) 2021 оны 09 сарын 29

Европын нислэгээ тогтмол болгох хэрэгтэй. Бусад зүүн өмнөд ази гэх мэт болон шинэ чиглэл Америк, Араб Дундад азид нислэг нээмээр юмдаа. Тэгж байж Жуулчин ч ирнэ, хөрөнгө оруулалгч нар ч ирнэ. Тэд ирснээр эдийн засагт эргэлт авч ирж нэмэр болно. МИАТ нь ч орлогоотой болох биш үү.

0  |  0
хэ(66.181.169.6) 2021 оны 09 сарын 29

МИАТ-аа дамдууруулахгүй авч үлдэе гэвэл нислэгийн чиглэлээ цаад улс орнуудтайгаа ярьж тохироод нээгээч. Зүүн өмнөд Ази, Тайланд, Хонконг, Арав Дубай, Америк-д шинээр нээж өгөх хэрэгтэй байна. Европоо чөлөөтэй болгоод аялал жуулчлал оруулахыг ч дэмжих хэрэгтэй. Одоо нэгэнт 10 сарын 15-аас ирсэн хүмүүсийг хянаж хорьж цагдахгүй шууд оруулна гэсэн юм чинь энэ намар Европоос жуулчин оруулах боломж өгөх хэрэгтэй. Тэгж байж МИАТ н үлдэнэ

0  |  0
Top