НДС: Капитал банкнаас 104 тэрбум төгрөг авах ёстойгоос 7,4 тэрбумыг авсан

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.29/ боллоо.

Хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцсэн байна. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Капитал банкнаас авах ёстой өр төлбөр ямар шатандаа явааг тодруулсан юм. Тус банк дампуурахад Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг салхинд хийссэн. Учир нь тус банк дампуурахаас өмнө дээрх хөрөнгийг татаж аваагүй байсаар Нийгмийн даатгалын сан 104 тэрбум төгрөгөөр хохироод байгаа юм.

Нийгмийн даатгалын санд учирсан энэхүү хохирлыг хэрхэн барагдуулах талаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тодруулахад “104 тэрбум төгрөгөөс 7,4 тэрбум төгрөгийг барагдуулсан.  Одоо 22 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгийг Нийгмийн даатгалын санд шилжүүлнэ. Үлдсэн хохирлыг банкны эрх хүлээн авагчтай хамтраад барагдуулахаар ажиллаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.87.165) 2021 оны 09 сарын 29

түргэн аваач дээ манайд хоноё нэвтрүүлэгт гардаг хаусыг хүртэл авч зараач дээ

1  |  0
Top