"Магнай трейд" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтан-Очир "Шунхлай" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Мөнхаран, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр нар шатахууны татан авалт, нөхцөл байдлын мэдээлэл хийлээ.
АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр "Есдүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-аас 50 вагон, "Роснефть"-ээс 20 вагон шатахуун орж ирсэн. Есдүгээр сарын 26-наас хойш 150 вагон орж ирсэн. Аравдугаар сарын 2-нд 50 вагон, өчигдөр 50 вагон орж ирсэн. Татан авалт хэвийн байна. "Роснефть" хэвийн хэмжээнд нийлүүлэх хүртэл хомсдол үүсгэхгүй байх арга хэмжээг авч байна.
"Сод Монгол" ХХК дотооддоо тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. Өнөөдрөөс алдаагаа залруулж, хэвийн хэмжээнд ажиллаж эхэлсэн" гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Алдаа байсан юм байх даа?д