Хийн хоолойн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

Байгалийн хийн хоолойн төслийн ажлын явцыг түргэтгэх асуудлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр /2021.10.12/ холбогдох албаныхантай уулзжээ.

Хийн хоолойн төслийн ТЭЗҮ боловсруулах ажил 60 хувьтай явж байгаа бөгөөд энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгахаар ажиллаж байгааг Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа мэдээлэл өгсөн байна.

Монголын газар нутгаар дайран өнгөрөх хийн хоолойн трассыг 966.8 км урттай байхаар ТЭЗҮ боловсруулагдаж байгаа аж.

Цаашид барилга угсралтын ажлын бэлтгэл хангах үүднээс инженерийн судалгааны ажил руу ороход бэлэн болсон тул Монгол Улсын Засгийн газраас бодлогын зарим туслалцаа дэмжлэг хэрэгтэй байгааг Тусгай зориулалтын компанийн гүйцэтгэх захирал Асеев Евгений Николаевич энэ үеэр онцолжээ.

Тухайлбал, барилга угсралтын тусгай зөвшөөрөл олгох,  ажиллах хүчний квот тогтоох, Тусгай зориулалтын компанийн ажиллах хүчний зөвшөөрлийг сунгах, гадаад ажиллах хүчний хураамжийг чөлөөлөх, хөнгөлөх гэх мэт асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шуурхай шийдвэрлүүлэхийн төлөө анхаарч ажиллахаа Шадар сайд С.Амарсайхан илэрхийлсэн байна.

Энэ хүрээнд барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ татах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын хуралдаанд ойрын хугацаанд оруулж шийдүүлэхээр тогтжээ.

Төлөвлөгөө ёсоор бол жилд 50 тэрбум м/куб хийг Монголын нутгаар дамжуулах бөгөөд   хий дамжуулсны төлбөр гэж ойролцоогоор нэг тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлэх  тооцоолол гарчээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tvbden geh gard(103.212.119.212) 2021 оны 10 сарын 12

odoo delhii dayr erchim hvchinii dutagdald orood bna. evropd azid baigaliin hii dtaj vne ni 1500 dollar bolood bna.hyataduud orosoos hiigee nemeh nvvrs neftee nemegdvvlj ogohiig hvseed bnaa. delhii deer yu bolj buig ch oilgohgui medehgui gar baij bvltereed baih yumaa.

0  |  0
зочин(103.229.120.103) 2021 оны 10 сарын 12

Амарсайхан хичнээн шуурхайлаад яах вэ дээ, манайхны түй ч оролцоо байхгүй эд ш дээ, орос хятадууд тохироод хийхийхээ хүрвэл Амарсайхан шуурхайлсан шуурхайлаагүй хийж л орхих биз, үгүйдээ хүрвэл жаал ярьж байгаад л замхарна, Амарсайхан бас яаж ч чадахгүй ш дээ

0  |  0
Түвдэн(202.9.40.38) 2021 оны 10 сарын 12

Энэ төсөл бүтэхгүй. яригдаж байгаад л замхарна. Авах эзэн нь дуугараагүй байна шүү дээ. Хийг хоолойгоор дамжуулах биш шингэн болгож шахаад контейнерээр тээвэрлэгдэг технологи гараад ирчихлээ шүү дээ. Хийн хоолой түүх болон үлдэх цаг тулаад ирчихсэн байна \n

0  |  1
Top