Норвегийн Ослод болсон чөлөөт бөхийн ДАШТ-д амжилттай оролцсон Монголын шигшээ баг өнөөдөр өглөө эх орондоо ирж, хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хуралд тамирчид, дасгалжуулагч нараас гадна Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлага оролцсон юм.
Ослогийн ДАШТ-д манай эмэгтэйчүүдийн баг 4 хүрэл медаль, 2 шагналт байр эзэлсэн амжилтаар тэмцээнд оролцсон 34 орноос 3-т шалгарч, Хүрэл Цомын эзэн болсон. Харин эрэгтэй баг 2 хүрэл медаль, 3 шагналт байр эзэлсэн амжилтаар 52 орноос 6-р байрт жагссан. Эрэгтэй, эмэгтэй багийн дүнгээр эхний 6-д багтсан хоёрхон орон байсан нь АНУ, Монголын баг байлаа.
Монголын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга “Манай тамирчид нийт 20 жинд зодоглосноос есөн жинд медалийн төлөө барилдлаа. Монголын чөлөөт бөхийн шигшээ баг дэлхийд нэрээ өндөрт гаргалаа. Мөн энэ тэмцээний үеэр бид эх орноо, Монголоо сурталчиллаа гэж хэлэхэд болно. Норвеги улс анх удаа ДАШТ-ийг зохион байгуулж байгаа. Тэмцээний үеэр Норвегийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд манай тамирчин, монгол үзэгчдээс ярилцлага авч, монголчуудыг онцлон, тэмдэглэж байлаа. Эрэгтэй хүнд жин, эмэгтэй хамгийн хөнгөн жинд, 57 кг-д анх удаа дэлхийгээс медаль авлаа. Багаараа охидууд 3-т, эрчүүд 6-д орсон нь манай баг маш жигд өрсөлдөөнтэй байгааг харуулж байна. Ирэх жилийн ДАШТ-д доод тал нь 10 жинд медалийн төлөө барилдах зорилгоо тодорхой болгох нь чухал. Энэ амжилт бол зөвхөн шигшээ багийн амжилт биш, чөлөөт бөхийн төлөө 60 жил зүтгэсэн ахмад тамирчид, нийт багш, шүүгч нар, бөх сонирхогч та бүхний хамтын амжилт юм шүү. Та бүхэнд баярлалаа” гэж ярилаа.
Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батбаяр “Өнөөдрийн энэ амжилт бол манай холбооны таван жилийн ажил, бодлогын үр дүн гарч эхэлж байна гэж харж байгаа. Мэдээж бид энэ бодлогоо цааш нь үргэлжлүүлнэ. Алдсан, оносон зүйл их байгаа. Гол нь хүн болгонд, залуучуудад боломж олгох, мөн зорилгоо маш тодорхой болгох бодолтой байгаа. Сая хорин тамирчин ДАШТ-д яваад ес нь медалийн төлөө барилдаж байгаа бол ирэх жилээс дор хаяж 10 жинд медалийн төлөө өрсөлдөх, эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг аварга төрүүлэх гэх зэргээр зорилгоо тодорхой болгох хэрэгтэй. Манай багш, тамирчид одоо өөрсдөдөө илүү итгэл төгс болсон. Бид 2017 оноос дэлхийн аваргад оролцох тамирчдыг сонгон шалгаруулалтаар шалгаруулдаг болсон. Үүний үр дүнд өрсөлдөөн нэмэгдсэн. Олимпын шинэ цикл эхэлж байгаатай холбоотойгоор Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг БТСУХ-той хамтран 11 дүгээр сард хийгээд 2022 оны нэгдүгээр сараас шинэ шигшээ баг ажилдаа орно”
Энэ үеэр сэтгүүлчид ахлах дасгалжуулагч Б.Баттулгаас “Та Токиогийн олимпын наадмын дараа ажлаа өгнө гэж мэдэгдсэн. Энэ шийдвэр хэвээрээ юу” гэж тодрууллаа. Б.Баттулга энэ асуултад “Тиймээ, би Ослогийн дэлхийн аваргын дараа ажлаа өгнө гэж хэлсэн. Миний байр суурь хэвээрээ байгаа. Бид Токиод эрэгтэй багаа медальд хүргэнэ гэж байсан ч чадаагүй. Гэхдээ хоёр сарын дараа манай хоёр эрэгтэй тамирчин дэлхийгээс медаль авлаа. Ажлаа өгнө, цаашдаа дасгалжуулагчийн ажлаа хийгээд явна” гэж хариуллаа.
Сэтгэгдэл ( 8 )
Чамлахаар чанга атга.
куба хятад хойд солонгос ирсэн бол асуудал өөр шүү
куба хятад хойд солонгос ирсэн бол асуудал өөр шүү
куба хятад хойд солонгос ирсэн бол асуудал өөр шүү
ДАШТ бол ямар ч шалгаруулалт байхгүй дуртай улс нь оролцдог тэмцээн.Энэ жил шилдэг бөхчүүд нь ч очоогүй.Тийм л сайн байсан юм бол алт,мөнгөн медаль хаа байна.Манайхан хүрэл авбал боллоо гэсэн сэтгэл зүйдээ дасчихсан.Бас энэ хэдийгээ гавьяат болгоно гэнэ.Яагаа ч үгүй муу юманд бүү сурга.Олимпоос ингэж ирсэн бол өөр шүү.Хэлсэндээ хүрч байраа тавьж өгөөрэй.Цаана чинь дүүрэн залуучууд байна
Ослод манай баг сайн оролцолоо супер байсан.
Челеет бех барилдаж эх орноо сурталчлана гэж юу байдаг юм бэ, челеет ямар дэлхийн спорт уу, байнга алдагдал дагуулдаг, сонирхолгуй гээд олимпын терлеес хасагдчих шахаад, ер нь бол дампуурах нь цаг хугацааны асуудал болоод байгаа нь хэнд ч илэрхий байхад дэлхийд алдараа мандууллаа гээд улиад байх нь инээдтэй
Б.Батбаяр ч гэсэн зайлаарай