"Роснефть"-ийн үйлдвэр их засвар хийж байгаатай холбоотойгоор есдүгээр сарын сүүл үеэр эхлэн Монгол Улс шатахууны хомдолд орж эхэлсэн. Есдүгээр сарын сүүлээр 20, 30 мянган төгрөгийн хязгаартай олгож, зарим нь зөвхөн талоноор шатахуун олгож байсан юм.
Бензин өгч байгаа ШТС-ийн гадаа 2 км орчим урт цуваагаар дугаарлаж байсан үеийг бодвол өнөөдөр харьцангуй хангалттай олгож байгаа. Гэвч өнгөрсөн шөнөөс зарим ШТС шатахуун өгөхөө больсон байна. Ялангуяа ТЭС, МТ зэрэг компанийн зарим ШТС хаалгаа барьжээ.
Өнгөрсөн удаад "Сод Монгол" компанийн ШТС-ууд хуурамчаар хомсдол үүсгэхийг завдлаа гэж холбогдох албаныхан мэдэгдэж байсан. Учир нь шатахууны нөөц хангалттай байхад ийм байдал үүсгэсэн нь онгоцны түлш импортлох эрхийн төлөө шантааж хийж байна гэсэн хардлага ч дагуулаад амжсан.
Тэгвэл Замын-Үүд, Эрээний боомт түр хаасантай зэрэгцэн ШТС-ууд хаалгаа барьж эхэллээ. Энэ удаад тэд шатахууны үнийг нэмэхээр санаархаж байж мэдэх юм гэсэн таамаг олон нийтийн сүлжээнд өрнөж байна.
Сэтгэгдэл ( 1 )
энэ муу Анандбазар лалрын сод монгол колонкуудын эрхийг цуцалвал таарна юм л бол бензин байхгүй гэнэ бусад өгөөд болоод л бна