Ирэх онд Төрөөс баримтлах Мөнгөний бодлогын төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс Хөгжлийн банктай холбоотой асуулт асуулаа.
Тэрбээр “Хөгжлийн банкны нэг газрын захирал нь таны хүүхэд гэж гараад байх юм. Энэ үнэн юм уу. Хэрвээ үнэн бол энэ ёстой болохгүй асуудал шүү дээ. Яагаад гэхээр Хөгжлийн банканд шалгалт хийж, тайлагнаж байх ёстой байгууллага нь Монголбанк?” гэлээ.
Харин Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч “Манай хүү Л.Тэмүүжин Хөгжлийн банкийг анх байгуулагдсан үеэс нь ажилтнаас нь, мэргэжилтнээс нь эхлээд ажиллаад, сая сүүлд шинээр томилогдсон удирдлагын багт нь нэг газрыг толгойлохоор томилогдсон юм байна лээ. Монголбанк дотоод үйл ажиллагаанд нь оролцдоггүй. Монголбанкны хянан шалгалт гаргаж байгаа шийдвэр, зааварт нь нөлөөлдөггүй. Харьцааны үзүүлэлт буюу энэ банк хэвийн ажиллах нь уу, эрүүл байх нь уу, ямар юман дээр анхааруулга эрсдэл байна гэдгийг нь дүгнэж явдаг л байгууллага л даа” гэв.
Сэтгэгдэл ( 0 )