Бага мөнгөн дэвсгэртүүдийг ЦАХИМААР гаргах чиглэл өглөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 10 сарын 23

Монголбанк цахим төгрөг гаргах асуудлыг судалж, хэрэгжүүлэх үүргийг биелүүлэх чиглэлийг УИХ-ын дарга Г.Занданшатар  өглөө.

Тэрбээр “Бага дэвсгэртүүдийг цахимаар гаргах боломж бий бөгөөд хөрш орнуудаас эхлээд энэ төрлийн арга хэмжээг дэлхийн улс орнууд авч эхлээд байгаа. Бид хоцорч болохгүй. 100 төгрөгийн дэвсгэртийг хэвлэх өртөг нь 160 төгрөг байдаг. Энэ ашиггүй хувилбарыг өөрчилж, цахим хувилбарт шилжүүлэх бололцоо, шинэ технологийг судалж, хэрэгжүүлэх үүргийг өгсөн. Цахим мөнгө нь ул мөр нэн тодорхой байдаг учраас авлига, хээл хахууль болон санхүүгийн бусад төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд чухал нөлөөтэй. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлье” гэлээ.

Мөн тэрбээр үйлдвэрлэгч, энтрепренер сэтгэлгээ, чиг хандлагатай улс орнууд л хөгжиж, мөнгөн тэмдэгт нь нэн тогтвортой байх тул энэ бүхнийг мөнгөний бодлогоороо дэмжиж, хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний тулд төсөв, мөнгө, өрийн бодлогууд харилцан уялдаатай байх ёстой гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.47.19) 2021 оны 10 сарын 23

Дэлгүүрүүд тухайдбал кг масло боохдоо бага дэвгэрт оруулахгүй боомоороо гэх мэт

0  |  0
Top