Бүх өндгөө нэг сагсанд битгий хий...
Энэ бол хөрөнгө оруулалтын алтан дүрмүүдийн нэг юм. Тодруулж хэлбэл, эрхэм та өөрт байгаа мөнгөөрөө хөрөнгө оруулж, ашиг олохыг эрмэлзэж буй бол зөвхөн банканд хадгалуулах биш хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө зэргээр хөрөнгөө тархаан байршуулах хэрэгтэй юм. Энгийнээр хэлбэл, өөрийн хөрөнгөө эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг.
Хувьцаа, бонд зэрэгт хөрөнгө оруулах нь хөрөнгийн зах зээлээ дэмжиж, санхүүгийн зах зээлийн бүтцээ эрүүлжүүлэх, том зургаараа дэд бүтэц, үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар макро болон микро эдийн засаг, нийгмийн суурь үзүүлэлтүүдийн тогтвортой байдлыг хангахад эерэг нөлөө үзүүлдэг болохыг эдийн засагчид, шинжээчид хэлдэг.
Түүнчлэн эрсдэл багатай хөрөнгө оруулалтын нэг бол Бонд юм. Бонд гэдэг нь бусдад зээл олгосныг баталгаажуулсан үнэт цаас. Хэрэв та Засгийн газрын, Компанийн бонд худалдаж авсан бол Засгийн газарт, компанид мөнгөө зээлдүүлсэн гэсэн үг.
Тухайлбал, та аль нэг компанийн гаргасан бондыг худалдан авсан бол тухайн компани таниас мөнгө зээлж, ашигласныхаа төлөө тодорхой хэмжээний хүү төлөх амлалтыг купон буюу тодорхой хугацаанд төлдөг тогтмол хүү авах эрхээр олгодог юм.
Өөрийн эзэмшлийг бусадтай хуваалцах сонирхолгүй, хүү төлөх чадвартай компаниуд бонд гаргадаг. Компанийн бонд нь тодорхой хүүтэй эргүүлэн төлөхийг амласан өрийн бичиг юм. Компанийн бондыг гаргасан хугацаанаас нь хамааруулж:
Бонд гаргагч нь таны мөнгийг зээлснийхээ төлөө тогтмол хүү төлөх ба заасан хугацааны дараа анх зээлсэн мөнгөө /нэрлэсэн үнэ гэх/ эргүүлэн төлөх зарчимтай.
Бонд худалдан авч, хөрөнгөө оруулсан танд гэнэтийн бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэхэд бондын хугацаа дуусахыг буюу мөнгөө эргүүлэн авах өдрийг хүртэл хүлээх шаардлагагүй байдаг. Бондын хугацаа дуусахаас өмнө худалдаж болдог гэсэн үг. Гэхдээ тухайн бондыг арилжаалах үед бондын хүү хэр өндөр байгаагаас шалтгаалж бондын үнэ нэмэгдэж, эсвэл буурч болно гэдгийг тодотгоё.
Бонд нь банкны хадгаламжтай харьцуулбал ихэвчлэн өндөр хүүтэй байдаг. Түүнчлэн хуримтлуулсан мөнгөнөөсөө тогтмол орлого, өгөөж авах хүсэлтэй хөрөнгө оруулагчдад мэргэжилтнүүд бонд худалдан авахыг санал болгодог.
Хөрөнгө оруулалтын хэлбэр
(Өгөөж, эрсдэл, хөрвөх чадвар)
Бондын ДАВУУ ТАЛ
Та бондыг тухайн бондын IPO буюу олон нийтэд бондоо анх удаа санал болгож худалдах үед нь худалдан авч болно. Мөн үнэт цаасны хоёрдогч зах зээлээс брокер, дилерийн компаниар дамжуулан худалдан авч болно. Хөрөнгө оруулалтын сангийн менежмент хийдэг компаниуд бондын санд хөрөнгө оруулахыг санал болгодог.
Ингэснээр олон хөрөнгө оруулагчийн хөрөнгийг багцлан төрөл бүрийн бондод хөрөнгө оруулалт хийдэг. Бондын санг ашигласнаар бондын нэг төрөлд бус олон янзын бонд худалдан авч хөрөнгө оруулалтаа төрөлжүүлэх боломжийг танд олгоно.
Төгсгөлд нь тодотгоход, Компанийн хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангуудын талаарх санхүүгийн зөвлөгөөг санхүүгийн мэргэжлийн зөвлөхөөс авч болно. Санхүүгийн зөвлөхүүд нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зохих зөвшөөрөл, лиценз авсан байдаг.
Сэтгэгдэл ( 0 )