“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилттэй холбоотойгоор зээлийн өсөлт сэргэж байна гэж Төв банкнаас мэдээллээ.
Тухайлбал, уг төлөвлөгөөний хөнгөлөлттэй зээлүүдийн нөлөөгөөр банкны системийн нийт зээлийн хүү энэ оны нэгдүгээр улирлаас эхлэн буурч 11-13 хувийн орчимд байна.
Харин хөнгөлөлттэй зээлүүдийг хасч тооцвол зээлийн хүү 2021 оны долоодугаар сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 1.2 нэгж хувиар буурч 14.6 хувьд хүрсэн нь түүхэн доод түвшин гэж тайлбарлалаа.
Сэтгэгдэл ( 0 )