Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2021 оны гуравдугаар улирлын тойм мэдээллийг өнөөдөр /2021.10.28/ танилцууллаа.
Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13.8 хувиар өсч 444.6 тэрбум төгрөгт, нөөц сан 12.4 хувиар өсч 202.8 тэрбум төгрөгт хүрчээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар өсч 188.5 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсч 75 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өсч 44.9 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 23.8 хувийг эзэлж байна. Тайлант улиралд өмнөх оны мөн үеэс даатгалын зүйлийн тоо 1.9 хувиар буурч 3.3 саяд хүрчээ.
Сэтгэгдэл ( 0 )