АНЭУ-ын Дубай хотноо энэ сарын 23-25-нд Дэлхийн танхимуудын 12 дахь удаагийн конгресс болох аж. Хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн энэхүү арга хэмжээнд 100 гаруй орны худалдааны танхим оролцохоор байна.
"Дараагийн үе: Танхимууд 4.0" сэдвийн дор болох энэхүү арга хэмжээний үеэр 44 асуудал хөндөж, дижитал эрин үед танхимуудын хувьсах үүргийг хэлэлцэх аж.
Олон Улсын Худалдааны Танхим (ICC) болон түүний Дэлхийн Танхимуудын Холбооны (WCF) тэргүүлэх арга хэмжээ болох Дэлхийн Танхимуудын Конгресс нь танхимын удирдлагууд болон тэдний гишүүдийн шилдэг туршлагыг хуваалцах, харилцан санал солилцох, сүлжээг хөгжүүлэх, бизнесийн сүүлийн үеийн асуудлуудыг шийдвэрлэх, инновацийн шинэ салбаруудыг нээх ач холбогдолтой юм байна.
Сэтгэгдэл ( 0 )