“Нью Тур Сафарис” ХХК-аас МЭДЭГДЭЛ гаргалаа

Админ | Zindaa.mn
2021 оны 11 сарын 08

МЭДЭГДЭЛ

“Нью Тур Сафарис” ХХК “Өргөө” кино театр нь Блокчэйний технологид суурилсан (хийсвэр мөнгө) Биткойны талбарт хөрөнгө оруулалт хийгээгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

URG токен төслийн баг хамт олон манай кино театрын төлбөртэй сувгуудыг ашиглан сурталчилгаагаа байршуулан олон нийтэд хүргэсэн нь “Өргөө” кино театр уг төсөлд хөрөнгө оруулалт хийсэн мэт ташаа ойлголтыг бий болгожээ.

Энэхүү мэдэгдлээрээ дамжуулан дээрх ташаа ойлголтыг залруулахын зэрэгцээ манай компани энэ төрлийн бизнест өнөөдөр болоод цаашид хөрөнгө оруулалт хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдье. Эрхэм үйлчлүүлэгч та бүхэн болон олон нийтэд буруу, ташаа ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчиж байна.

Нью Тур Сафарис ХХК Хуулийн алба

Top