Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар дэвшүүлжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын даргын томилгоотой холбоотой асуудал олон сар дамжин яригдаж байна. 

Өмнө нь Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарыг ОХУ-ын талд санал болгоход хүлээн зөвшөөрөөгүй юм. Харин энэ удаа АМГТХЭГ-ын даргаар ажиллаж байгаа Х.Хэрлэнгийн нэрийг дэвшүүлжээ.

Одоогоор УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлын тов тодорхойгүй байна. Тус хорооны хуралд Монголын талаас ЗТХЯ-ны Дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, тус яамны газрын дарга Б.Артур, ЗГХЭГ-ын ахлах референт Н.Буяндэлгэр болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч И.Милостных нарын хүмүүс оролцдог билээ. 

Сануулахад, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа өнгөрсөн долдугаар сард цаг бусаар таалал төгссөн юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.84.168) 2021 оны 11 сарын 09

Zuv

0  |  0
иргэн(202.126.92.226) 2021 оны 11 сарын 09

энэ хэдэн авилгачдаас өөр ажиллах боловсон хүчингүй улс болсон юм уу? Мэргэжил харгалзахгүй хаана боломж гарна тэнд л шургасан явах юм

2  |  0
Top