2022 оны улсын төсөв өнөөдөр батлагдлаа. Ингэснээр “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлэхээр болж байна.
2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан, сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болох нь.
Цар тахлын нөлөө бүрэн арилаагүй шилжилтийн хугацаанд бага дунд орлоготой өрхүүд орлогын эрсдэлд орж болзошгүй тул хуримтлалд бүрэн шилжих бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна.
Хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч хүсвэл Төрийн сан дахь хүүхдийн хуримтлалын дансанд сар бүр төвлөрөх мөнгөн хадгаламжийн тодорхой хувийг бэлнээр авч болно.
Тухайлбал, 2022 оны 1 дүгээр сарын 1-ээс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүсвэл сар бүрийн хуримтлалаа 100 хувь, 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оныг дуустал хугацаанд 50 хувь бэлнээр авах эрхтэй байна.
Эх сурвалж: Сангийн яам
Сэтгэгдэл ( 1 )
банканд болон төрд итгэхгүй байна хүүхдийн мөнгийг авч хэрэглсэсэн гэсэн биз дээ