Худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх хязгаарлагдмал гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 11 сарын 12

МҮХАҮТ-аас Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон нутгийн салбар танхимын удирдлагуудад танилцуулж, санал солилцжээ.

Одоогийн хэрэгжиж буй хууль 1995 онд батлагдсан бөгөөд олон улсын жишигтэй харьцуулвал товч бөгөөд маш цөөн асуудлыг хамарсан байгаа учраас танхимын эрх, хэмжээ хязгаарлагдмал байдалтай байна. Шинэчилсэн хуулийн төсөл нь 6 бүлэгтэй, хуулийн үйлчлэх хүрээ, үйл ажиллагаанд баримтлах зарчим, дагнасан танхимын чиг үүрэг зохион байгуулалт, танхимын үзүүлэх үйлчилгээ, хараат бус байдал зэрэг нарийн зохицуулалтыг нэмж тусгажээ.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын бүтэц, зохион байгуулалт, түүний бүрэн эрх тодорхой болсноор аж ахуй эрхлэгчид эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах, хамтын удирдлагын байгууллагаар дамжуулан дуу хоолойгоо төр болон олон нийтэд хүргэх боломж бололцоо нэмэгдэх юм.

Орон нутгийн салбар танхимын удирдлагуудаас хуулийн төсөлд салбар танхимтай холбоотой ямар зохицуулалтууд орсон талаар асуултууд асууж, зарим нэр томъёотой холбоотой саналуудыг хэлж байв.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй https://lawforum.parliament.mn/draft/70/ холбоосоор орж танилцан, санал илгээх боломжтой аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top