Гурван улсын үлгэр | 19 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 11

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-19 ДҮГЭЭР БҮЛЭГ

СЯПИ ХОТОД ЦАОЦАО ЗУУРАЛДАН БАЙЛДСАН БАЙМЭНЬ148 ЛОУ АСАРТ ЛЮЙБҮ БИЕ БАРСАН

 

148 Цагаан хаалга гэсэн утгатай

Өгүүлэх нь: Гаошүнь Жанляог дагуулан Гуань гүнгийн хүрээг байлдаж, Люйбү өөрөө Жанфэйгийн хүрээг байлдав. Гуань, Жан тус тусдаа цэрэг авч угтахад Сюаньдө хоёр замаар тусалжээ. Люйбү цэрэг хуваан хойноос ирсэнд Гуань, Жангийн цэрэг цөм дарагдаж сарнив. Сюаньдө хэдэн арван морьтонг авч Фэйчэн хотод эгвээс Люйбү хойноос нэхэн ирсэн тул Сюаньдө яаран хот дээрх цэргийг дуудаж гүүрийг тавиултал Люйбү бас нэгэнтээ хүрч ирэв. Хотын дээрх хүн зэв харвасугай хэмээвээс бас Сюаньдөг оногдохоос аймуй. Люйбү мөн хооронд завшиж хотьтн хаалганд хүрснийг хаалга сахигчид эсэргүүцэн чадахгүй дөрвөн зүг сарнин дутаасанд Люйбү цэргийг дохиж хотод оров. Сюаньдө шахар болсныг үзээд гэрт хүрч завдсангүй гэрийн бүхнийг гээж зээлээр нэвт өнгөрөн баруун хаалгаар гараад ганц мориор дутаав. Люйбү Сюаньдөгийн гэрт хүрсэнд Мижу угтан гарч Люйбүд өгүүлрүүн: “Би сонсвоос ихэс эрс хүний эмд халдахгүй хэмээжээ. Эдүгээ жанжин лугаа дэлхий дахиныг тэмцэх нь Цао Чансан болой. Сюаньдө үргэлж сарт жад харвасан ачийг санаж аймшиггүй жанжнаас тэсэргүүлэхгүй болой. Эдүгээ арга үгүйдээ Цаоцаог дагасан тул гагц жанжны хайрлахыг хүсмү!” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Би Сюаньдө лүгээ хуучин нөхөр бөлгөө. Юу хэмээн түүний эм хүүхдийг хорлох буй?” хэмээгээд Мижугаар Сюаньдөгийн гэрийн бүхнийг Сюйжоу хотод аваачиж суулгав. Люйбү цэргээ авч Шаньдунгийн Яньжоугийн хязгаарт очихдоо Гаошүнь, Жанляог үлдээж Сяопэйг сахиулжээ. Тэр үес Сүньцянь нэгэнт хотын гадна дутаан гарсан ажгуу. Гуань, Жан хоёул бас тус бүрийн цэрэг морио хурааж уулан дотор орж суув. Тэндээс Сюаньдө ганц мориор дутаан гарч урагш яван атал араас нэгэн хүн гүйцэн ирэв. Үзвээс Сүньцянь бөлгөө. Сюаньдө өгүүлрүүн: “Эдүгээ хоёр дүү байх ба үгүйг мэдэхгүй. Эм хүүхдийг алдаж сарниад одоо яаваас сайн” хэмээхэд Сүньцянь өгүүлрүүн: “Түр Цаоцаод дагахаар одож хойно арга бодсугай!”. Сюаньдө үгийг дагаж даруй бага замаар Сюйдүгийн зүг явахад замын зуур идэш тасарсан тул гацааны айлд идэш гуйхаар одмуй. Харин хүрсэн эл газрын хүн Юйжоу хэмээн сонсвоос цөм идэх уухыг тэмцэлдэн өргөн баримуй. Нэг өдөр нэгэн өрхөд хүрч хоносугай хэмээвээс тэр өрхөөс нэгэн залуус угтан гарч ирэв. Түүний овгийг асууваас гөрөөчин Лю Ань болой. Тухад өдөр Лю Ань, Лю мужийн захирагч хүрч ирснийг сонсоод хээрийн идэш олж идүүлсүгэй хэмээвээс нэгэн цагт олохгүй тул эмээ алж идүүлэв. Сюаньдө асууруун: “Энэ юуны мах буй?”. Лю Ань өгүүлрүүн: “Чонын мах бөлгөө” хэмээсэнд Сюаньдө сэжиглэсэнгүй даруй цадтал нэгэн цаг идээд үдэш унтав. Дэд өдөр гэгээрсэн хойно мордохдоо хойд хүрээнээс морио авахаар очвоос зоогийн гэрт нэгэн эхнэр хүнийг алж гуяны махыг цөм огтолжээ. Сюаньдө цочин асуугаад сая өчигдөр шөнийн идсэн нь харин түүний эмийн махыг мэдээд Сюаньдө тэсгэлгүй хорсож нулимс асгаруулсаар морио унав. Лю Ань Сюаньдөд өгүүлрүүн: “Чухам нь мужийн захирагчийг дагаж эчих бөлгөө. Гагц танхимд хөгшин эх буй тул аймшиггүй хол явж чадахгүй” хэмээсэнд Сюаньдө тал хийж салан мордоод Лянчөн хотыг өнгөрвөөс гэнэт тоос шороо нарыг халхалж нэгэн баг цэрэг хүрч ирмүй. Сюаньдө Цаоцаогийн цэргийг мэдээд Сүньцянь лугаа шууд дунд цэргийн хүрээнд хүрч Цаоцао лугаа золгож Фэйчэн хотыг алдаад, хоёр дүү сарниж гэрийн бүхнийг цөм орхисон учрыг хэлэхэд Цаоцао бас нулимс асгаруулав. Бас Лю Аньгийн эмийг алж идүүлсэн хэргийг хэлбээс Цаоцао Сүньцяньгаар зуун лан алт илгээн хүртээв.

Түүнээс цэрэг явсаар Зибэй газарт хүрсэн хойно Сяхоу Юань олныг авч угтан хүрээнд оруулж Ся Хоудүньгийн нэг нүд шарх олж өвдөөд сайн болоогүйг хэлсэнд Цаоцао хэвтсэн газар одож үзээд урагш Сюйдүд сувилуулахаар илгээв. Нэгэнтээгүүр хүн зарж Люйбүгийн байх газрыг үзэхээр илгээсэнд туршуулын хүн хойш мэдүүлсэн нь: “Люйбү Чэньгүн, Занба лугаа Тайшань уулын хулгай лугаа нийлж хамт Яньжоугийн олон хошууг байлдахаар оджээ” хэмээмүй.

Цаоцао сонсоод даруй Цаорэньд гурван мянган цэрэг өгч Фэйчэн хотыг байлдуулан Цаоцао өөрийн бие их цэргийг авч Сюаньдө лүгээ Люйбүг байлдахаар ирэв. Шаньдугийн замаар явж Сяогуань боомтын ойр хүрэхүйеэ төвхийтэл Тайшаньгийн хулгай Сүньгуань, Үдүнь, Или, Чанси гурван түмэн цэрэг авч очих замыг тосжээ. Цаоцао Сюйчуг байлдуулахаар гаргасанд дөрвөн жанжин цугаар гарч угтав. Сюйчу шаламгайлан үхэлдэн байлдахад дөрвөн жанжин тэсэхгүй тус бүр сарнин буруулав. Цаоцао мөн хүчинд дайран алсаар Сяогуань боомтод хүрвээс туршуулын хүн Люйбүд мэдүүлэв.

Тэндээс Люйбү тэр цагт нэгэнтээ Сюйжоуд эгээд Чэньдөн лүгээ хамт Сяопэйг тэнхрүүлэхээр очсугай хэмээн Чэньгүйгээр Сюйжоу хотыг сахиулав. Чэньдөн одох үес Чэньгүй өгүүлрүүн: “Эрт Цао гүн зүүн газрын үйлийг чамд тушаасугай хэмээсэн бөлгөө. Эдүгээ Люйбү дарагдах шахсан тул дашрамд хичээвээс зохимуй”. Чэньдөн өгүүлрүүн: “Гадаад хэргийг хөвгүүн би өөртөө мэдсүгэй. Хэрвээ Люйбү дарагдаж буруулан эгвээс эцэг чи Мижуг залж хамт хотыг сахиад битгий Люйбүг оруулагтун! Хөвгүүн надад өөрийн бие зайлах арга буй” хэмээв. Чэньгүй өгүүлрүүн: “Люйбүгийн эхнэр хүүхэд цөм энд буй тул түүний сэтгэл зүрхний мэт хүн маш арвиныг яанам?”. Чэньдөн өгүүлрүүн: “Хөвгүүн бас арга олов!” хэмээгээд Люйбүгийн дэргэд орж өгүүлрүүн: “Сюйжоу болбоос дөрвөн этгээд цөм дайсны байлдахыг амсах газар тул Цаоцао эрхгүй хүчлэн байлдах болой. Бид урьд буруулах замыг бодвоос зохимуй. Амуу цалинг Сяопэй хотод дэвшүүлсүгэй! Ийм болбоос хэрвээ Сюйжоу хаагдавч Сяопэйд амуу байхад тусалж болох тул эзэн гүн эртхэн арга хийвээс зохимуй”. Люйбү өгүүлрүүн: “Юаньлун149-ийн үг маш сайн, би гэрийн бүхэн лүгээ хамт нүүлгэн аваачсугай!” хэмээгээд Сүнсянь, Вэйсюйг: “Гэрийн бүхнийг хамгаалан амуу цалинг хамгаалан Сяопэй хотод нүүж суугтун!” хэмээн зарлаад өөрөө цэрэг авч Чэньдөн лүгээ урьд Сяогуань боомтыг өмөглөхөөр ирэв. Одох замд Чэньдөн өгүүлрүүн: “Би урьд боомтод одож Цаоцаогийн үнэн ташааг үзсэн хойно эзэн гүн сая одвоос зохимуй”. Люйбү хүлээн авсанд Чэньдөн урагш боомтод хүрвээс Чэньгүн нар гарч золговоос Чэньдөн өгүүлрүүн: “Вэньхоу гүн таныг урагшлахгүй хэмээн ихэд зэмлэж ял хийхээр ирмүй” хэмээмүй. Чэньгүн өгүүлрүүн:

“Цаоцаогийн цэргийн хүч чийрэг тул хөнгөлөн байлдваас болохгүй. Бид боомт хавцлыг бэхлэн сахьсугай! Эзэн гүнийг хориглож Сяопэй хотыг сайхан сахь хэмээгтүн! Энэ дээд арга болой” хэмээсэнд Чэньдөн гэхэсхийж хүлээгээд үдэш боомтын дээр гарч үзвээс Цаоцаогийн цэрэг боомтын дор шахан хүрч ирсэн байх тул шөнөөр гурван битүүмж бичиг бичиж зэвд уяж боомтын дор харван илгээв. Дэд өдөр Чэньгүнээс салж нисэх мэт ирээд Люйбүд золгож өгүүлрүүн: “Боомтьтн дээрх Сүньгуань нар цөм боомтыг өргөсүгэй хэмээх сэтгэлтэй тул би нэгэнтээ Чэньгүнийг үлдээж сахиулав. Жанжин гэгээ тасрах үес алан орж тэнхрүүлбээс болмуй”. Люйбү өгүүлрүүн: “Гүнээс бус болбоос энэ боомтыг алдах болой” хэмээгээд Чэньдөнг “Урагш түргэн боомтод хүрч Чэньгүнг дотоодоос туслагтун хэмээн тэмдэг гал өргөхөөр болзтугай!” хэмээсэнд Чэньдөн шууд боомтод ирж Чэньгүнд хандан: “Цаоцаогийн цэрэг бага замаар боомтын дотор оржээ. Сюйжоуг алдахад хүргүүзэй хэмээмүй. Гүн нар яаравчлан эгвээс зохимуй” хэмээсэнд Чэньгүн даруй олныг дагуулан боомтыг гээж явсан хойно Чэньдөн боомтын дээр гал тавьжээ. Люйбү харанхуй шөнө алан ирэхэд Чэньгүнгийн цэрэг Люйбүгийн цэрэг лүгээ харанхуйгаар харилцан өвөр зууртаа алалцав. Цаоцаогийн цэрэг тэмдэг галыг үзээд нэгэн цугаар алан ирж мөн хүчинд байлдсанд Сүньгуань нар өөр өөрийн цэргээ авч дөрвөн зүг сарнин оргов. Люйбү харилцан байлдсаар гэгээрсэн хойно сая аргыг мэдэж Чэнъгүн лүгээ Сюйжоуд эгэж хотын дор хүрээд “Хаалгыг нээ!” хэмээн дуудваас хотын дээрээс цацлан харвамуй. Мижу асар дээр зогсож өндөр дуугаар бархиран өгүүлрүүн: “Чи миний эзний хотыг булаасанд эдүгээ хойш миний эгүүлэн өгвөөс зохимуй. Чи дахин энэ хотод орж чадахгүй болов” хэмээсэнд Люйбү хилэн төрж өгүүлрүүн: “Чэньгүй хаана буй?”. Мижу өгүүлрүүн: “Би хэдийнээ алав”. Люйбү хойш харж Чэньгүнээс асууруун: “Чэньдөн байна уу?” хэмээсэнд Чэньгүн өгүүлрүүн: “Эзэн гүн юунд басхүү мунхарч зусар хулгайг асууна вэ?” хэмээв. Люйбү цэргийн дотроос дуустал эрүүлэвч үзэгдэхгүй ажээ. Чэньгүн Люйбүг даруй “Сяопэйд очигтун!” хэмээн дурьдахад Люйбү үгийг даган явсаар үзвээс замын дунд нэгэн баг цэрэг яаран ирэмүй. Харин Гаошүнь, Жанляо ажгуу. Люйбү учрыг асууваас өчрүүн: “Чэньдөн одож хэлрүүн. Эзэн гүнийг хаагдаж байх тул биднийг хурдан туслахаар очигтун” хэмээмүй. Чэньгүн өгүүлрүүн: “Энэ басхүү зусар хулгайн арга болой”. Люйбү хилэн төрж өгүүлрүүн: “Энэ хулгайг эрхгүй алсугай!” хэмээгээд цэрэг давшиж Сяопэйд ирж үзвээс хотын дээр цөм Цаоцаогийн цэргийн туг далбааг хатгажээ. Үзвээс Цаоцао нэгэнтээ Цаорэнийг зарж хотыг аваад сахиулсан аж. Люйбү хотын дор одож Чэньдөнийг ихэд хараахад Чэньдөн хотын дээр зогсож ирээд Люйбүг заан харааж өгүүлрүүн: “Би болбоос Хань улсын сайд тул юунд урвасан хулгай чамайг үйлдмүй”. Люйбү хилэн төрж: “Сая хотыг байлдсугай” хэмээтэл гэнэт арын хойдоос хашхирах дуу ихэд гарч нэгэн салааны цэрэг ирэх үзэгдэв. Өмнөх нэгэн жанжин нь Жанфэй болой. Гаошүнь гарч угтахад ялахгүй тул Люйбү өөрөө тосон авч байлдан атал жагсаалын гаднаас бас хашхирах дуу дахин үүсмүй. Үзвээс Цаоцао биеэр цэрэг авч дайран ирэв. Люйбү бараглаваас ялахуйяа бэрх тул цэргийг авч зүүн зүг буруулахад Цаоцао цэрэг авч нэхэн иржээ. Люйбү явсаар хүн морь ядаж зүдсэнд гэнэт бас нэгэн баг цэрэг гарч ирээд одох замыг тосжээ. Тэргүүлэгч нэгэн жанжин морь зогсоон илдээ хөндөлдөн өндөр дуугаар: “Люйбү битгий явагтун! Гуань Юньчан энд байна!” хэмээвэзс Люйбү яаран хүлээн авч байлдахад арын хойноос Жанфэй гүйцэж ирэхэд Люйбү байлдах санаагүй Чэньгүн лүгээ нэгэн цусан зам гаргаж шууд Сяпэйгийн зүг явахад Хоучөн цэрэг авч угтан аваачив.

149 Чэньдөнгийн өргөсөн нэр

Түүнээс Гуань, Жан уулзаад тус бүр уйлан салсан учрыг хэлэлцэхэд Юньчан өгүүлрүүн: “Би Хайжоугийн замд суун агаад энэ чимээг сонсож тийнхүү энд ирэв” хэмээсэнд Жанфэй өгүүлрүүн: “Би Ман Даншань ууланд өдий болтол суув. Энэ өдөр завшаанд золгов” гэж өгүүлэв. Хоёул хэлэлцэж бараад хамт Сюаньдөд золгохоор ирээд ихэд уйлж ёслон мөргөсөн хойно Сюаньдө уярах, баярлах харилцан хамтдаж хоёулыг дагуулан Цаоцаод учруулаад дашрамд Цаоцаог дагаж Сюйжоу хотод оров. Мижу угтан золгож: “Гэрийн бүхэн цөм амар сайн буй” хэмээн хэлсэнд Сюаньдө ихэд баярлав. Чэньгүйгийн эцэг хөвгүүн Цаоцаод сөгдөн золговоос Цаоцао нэгэн их хурим бэлтгэж олон жанжингуудаг хуримлан өөрийн бие дунд сууж Чэньгүйг зүүн этгээдэд Сюаньдөг баруун этгээдэд суулган өөрөө олон жанжин түшмэдийг дэс дараагаар суулгаад хурим тарсан хойно Цаоцао Чэньгүй эцэг хөвгүүний гавьяаг сайшаан хэлэлцэж Чэныүйд арван сумын Пүнлүү нэмэн өгч Чэньдөнийг Фубо жанжин болгов.

Тэндээс Цаоцао Сюйжоу хотыг олоод ихэд баярлан цэрэг байгуулж Сяпи хотыг байлдсугай хэмээн зөвлөхөд Чэн Юй өгүүлрүүн: “Эдүгээ Люйбүд ганц Сяпи хотын төдий буй. Хэрвээ өнгөрүү шахамдуулбаас эрхгүй үхэн байлдаж Юаньшуг дагахаар очих болой. Люйбү Юаньшу лугаа нийлбээс түүний хүч байлдахуйяа бэрх болно. Эдүгээ нэгэн хэрэгт төсөөтэй хүнийг зарж Хуайнаньд үлдээн сахиулж дотоодод болбоос Люйбүг сэргийлэн гадаадад болбоос Юаньшуг халхлуулбаас зохимуй. Нэндээ Шаньдунд бас Занба, Сүньгуань зэргийн ард буй. Дагаагүй тул сэргийлэхийг осолдож болохгүй!” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Шаньдунгийн хэдэн замыг би өөрөө халхалсугай! Хуайнаньгийн замыг Сюаньдө сахигтун!”. Люйбү өгүүлрүүн: “Чансангийн захианаас ямар аймшиггүй зөрчмүй” хэмээгээд дэд өдөр Сюаньдө Мижу, Зянь Юнг Сюйжоуд үлдээж Сүнъцянь, Гуань, Жанг дагуулан цэрэг авч Хуайнаньгийн замыг сахихаар эчив. Цаоцао биеэр цэрэг авч Сяпиг байлдахаар одов.

Тэндээс Люйбү Сяпид сууж өөрийн биеэр амуу өвсийг элбэг бэлдсэний дээр бас Сышүй усны бэрхэд эрдэж санаа амар суугаад нэгэн ч зовох учиргүй хэмээн санаж байхад чэньгүн өгүүлрүүн: “цаоцаогийн цэрэг сая хүрч ирсэнд түүний хүрээ байгуулж завдахын урьд бид гарч амар цэргээр зүдсэн цэргийг байлдвал эрхгүй дийлмүй” хэмээсэнд люйбү өгүүлрүүн: “би хэдэн зэрэг дарагдсан тул хөнгөлөн байлдваас болохгүй. Тэр байлдахаар ирэхийг хүлээж байгаад гарч дайрваас цөм Сышүй усанд унамуй” хэмээгээд Чэньгүнгийн үгийг авсангуй. Хэдэн өдөр өнгөрөөд Цаоцаогийн цэрэг хүрээ байгуулан тогтсон хойно Цаоцао олон жанжингуудыг авч хотын дор ирээд их дуугаар Люйбү лүгээ хэлэлцсүгэй хэмээн дуудахад Люйбү гарч хотын дээр зогсов. Цаоцао Люйбүд өгүүлрүүн: “Би Фэнсянийг Юаньшу лутаа ураг барих санаатай хэмээн сонсож тийнхүү цэрэг авч энд ирэв. Санаваас Юаньшуд урвасан хулгайн ял их буй бол гүн чамд Дунжуог арилгасан гавьяа буй атал эдүгээ яахан урьдын гавьяаг гээж харин сөргүү хулгайг дагах аж. Завшаангүй хот балгас нэгэнт эвдэрвээс тэр цагт гэмшивч гүйцэхгүй болмуй. Хэрвээ эртхэн учрыг ухаж дагаад хамт төрийг тэтгэвээс бас ч Хоу өргөмжлөгдөхийг алдахгүй бөлгөө” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Чансан түр эгтүгэй би алгуур зөвлөсүгэй” хэмээтэл Чэньгүн Люйбүгийн хажууд асан тул “Цаоцао зальхай хулгай!” хэмээн ихэд хараагаад нэгэн зэв харваснаар шүхрийн оройг оносонд Цаоцао Чэньгүнийг зааж занан өгүүлрүүн: “Би амалдаж чамайг алмуй!” хэмээгээд даруй цэргээр хотыг байлдуулав. Түүнээс Чэньгүн Люйбүд өгүүлрүүн: “Цаоцао холоос ирсэнд энд удаан байж чадахгүй. Жанжин явган морьт цэргийг авч хотын гадна гарч хүрээ байгуулагтун! Чэньгүн би үлдсэн цэргээр хотыг бэхлэн Сахьсугай. Цаоцао хэрэв жанжинг байлдваас Чэньгүн би араас нь байлдсугай! Хэрвээ хотыг байлдахаар ирвээс жанжин эгэж хойноос тэнхрүүл. Ийм болбоос арван өдөр өнгөрөхгүй Цаоцаогийн амуу барагдаад нэгэнтээ хэнгэрэг дэлдсэнд эвдэлж болмуй. Энэ тулга болой”. Люйбү өгүүлрүүн: “Гүнгийн үг маш зохистой” хэмээгээд даруй гэртээ эгэж хөсөг бэлтгэхэд тэр үес чив хэмээн өвлийн хүйтэн цаг тул дагагсдад захиж: “Хөвөнтэй хувцас үлэмж ав!” хэмээсэнд Люйбүгийн гэргий Яньши сонсоод гарч асууруун: “Жанжин хаана одсугай хэмээмүй?”. Люйбү Чэньгүнгийн аргыг хэлсэнд Яньши өгүүлрүүн: “Жанжин бүгд хотыг тушааж эм хүүхдийг үлдээгээд өнчин цэргээр хол гараад хэрвээ агшин зуур хувьсваас эхнэр би харин жанжны гэргий болж чадмуй уу?” хэмээсэнд Люйбү хэрхэхээ олохгүй болоод гурван өдөр гэрээс гарсангүй. Чэньгүн орж золгон өгүүлрүүн: “Цаоцаогийн цэрэг дөрвөн зүгийг хааж иржээ. Хэрвээ хурдан гарахгүй болбоос эрхгүй түүний зовлонг амсмуй” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Би санахад хол гарах нь бэхлэн сахихад хүрэхгүй” хэмээсэнд Чэньгүн өгүүлрүүн: “Өнөө сонсвоос Цаоцаогийн цэргийн амуу дутагдаад хүн зарж Сюйдүгөөс авахаар илгээв. Өглөө үдэш хүрч ирмүй хэмээжээ. Жанжин шилсэн цэргийг авч түүний амуу зөөх замыг тосохоор эчтүгэй. Энэ арга их сайн” хэмээхэд Люйбү мөн хэмээгээд дахин дотор орж Янь овогтод энэ хэргийг хэлбээс Яньши уйлан өгүүлрүүн: “Жанжин гарваас Чэньгүн, Гаошүнь яахан хотыг сахиж чадмуй. Хэрвээ алдал гарваас гэмшивч завдахгүй болох болой. Эрт эхнэр би Чан Аньд нэгэнтээ жанжинд гээгдсэн бөлгөө. Завшаанаар Паншу эхнэрийг хулган нууснаар дахин жанжинд олж учрав. Хэн санав. Эдүгээ бас эхнэр орхиж эчмүй. Жанжны хэргэм тушаал түмэн газар мэт тул битгий эхнэр намайг сэтгэлдээ агуулагтун!” хэмээн өгүүлж ихэд уйлан зогсохгүйд Люйбү сонсоод зовнин уйтгарлаж таслан чадахгүй тул Дяочаньгийн дэргэд орж хэлбээс Дяочань өгүүлрүүн: “Жанжин эхнэр надад эзэн болж өгөгтүн! Битгий хөнгөвчлөн гарагтун!” хэмээвээс Люйбү өгүүлрүүн: “Чи бүү зовогтун! Надад сарт жад Улаан туулай морь байх тул хэн хүн аймшиггүй ойр ирэх билээ?” хэмээн хэлээд гарч Чэньгүнгийн зүг өгүүлрүүн: “Цаоцаогийн амуу хүрч ирэв хэмээсэн нь хуурмаг болой. Цаоцаод зусар арга үлэмж буй тул би хөдлөхөөс аймуй” хэмээсэнд Чэньгүн гарч ирээд шүүрс алдаж өгүүлрүүн: “Эдүгээ бид үхэвч оршуулах газаргүй болов” хэмээжээ. Түүнээс Люйбү өдөр бүр гарч ирэхгүй Янь овогт, Дяочань лугаа архи уулцаж уйтгарыг сэргээмүй. зөвлөлийн түшмэл Сюйсы, Ванкай нар орж Люйбүд золгон арга өргөж өгүүлрүүн: “Эдүгээ Юаньшу, Хуайнаньд сууж сүр хүч ихэд алдаршжээ. Угтаа жанжин түүн лүгээ ураг барилдсугай хэмээсэн болзоо байх тул эдүгээ яахан түүнээс дахин туслахыг гуйхгүй аж. Түүний цэрэг хүрч ирээд, гадар дотроос хавчин байлдваас Цаоцаог эвдэхэд бэрхгүй болой”. Люйбү тэр аргыг дагаж мөн өдөртөө бичиг үйлдэж “Хоёулыг очигтун!” хэмээхэд Сюйсы өгүүлрүүн: “Нэгэн баг цэрэг зам дагуулан гаргах хэрэгтэй”. Люйбү даруй Жанляо, Хаомэн хоёулд нэг мянган цэрэг өгч “Хавцлын амыг гартал хүргэ!” хэмээв. Тэр шөнийн хоёр жинд Жанляо өмнөд Хаомэн хойдод Сюйсы, Ванкайг хамгаалан хотоос алан гараад Сюаньдөгийн хүрээг хулган өнгөрөхүйеэ олон жанжингууд нэхвээс завдсангүй нэгэнтээ хавцлын амыг гарав. Хаомэн таван зуун хүнийг авч Сюйсы, Ванкайг дагаж очоод Жанляо түүний хагасыг дагуулан эгэж ирэхийг Юньчан тосож аваад байлдаж завдаагүйд Гаошүнь цэрэг дагуулан хотоос гарч Жанляог угтан авч оров. Тэндээс Сюйсы, Ванкай шоучуньд хүрээд Юаньшуд золгож бичгийг өргөн барьсан хойно Юаньшу өгүүлрүүн: “Урьд миний элчийг алж ургийг гөрлөөд150 эдүгээ бас ирж харилцан асуух нь юун болой?”. Сюйсы өгүүлрүүн: “Энэ бол Цаоцаогийн зальхай аргад орж энджээ. Гэгээн эзнээс нарийвчлахыг хүсмүй” хэмээсэнд Юаньшу өгүүлрүүн: “Чиний эзэн Цаоцаогийн цэрэгт цухалдагдсангүй болбоос яахин охиноо надад ам алдмуй”. Ванкай өгүүлрүүн: “Гэгээн эзэн эдүгээ харилцан туслахгүй болбоос уруулгүй болсонд шүд жихүүн болохын эмээл151 буйн тул бас гэгээн эзний буян бус болой”. Юаньшу өгүүлрүүн: “Фэнсянь уравхийлж батгүй тул охиноо урьд хүргэж ирсэн хойно цэрэг илгээж тусалсугай!” хэмээсэнд Сюйсы, Ванкай тал өгөн гарч ирээд Хаомэн лугаа эгээд Сюаньдөгийн хүрээний ойр хүрч ирсэнд Сюйсы өгүүлрүүн: “Өдөр өнгөрч болохгүй. шөнө бид хоёул өмнө явсугай! Хао жанжин чи хойдыг хайгуулагтун!” хэмээн хэлэлцэн тогтоод тэр шөнө Сюаньдөгийн хүрээг өнгөрөн одоход Сюйсы, Ванкай урагш гараад Хаомэн ард нь яван атал Жанфэй гарч замыг тосоод Хаомэнг нэгэн удаад амьд бариад таван зуун цэрэг морийг цөм алж сарниулав.

150 Ураг барилдахыг сүйтгэх

151 Эмээх сэтгэл

Түүнээс Жанфэй Хаомэнг барьж Любэйд золговоос Сюаньдө их хүрээнд аваачиж Цаоцаод учруулсан хойно Хаомэн ургийн хэргийг ам алдаж тэнхрүүлэхийг гуйсан учрыг хэлэхэд Цаоцао ихэд хилэн төрж “Хаомэнг хүрээний хаалганд аваачиж алуулан олон хүрээнд ухуулан сэтгэл талбиж сахигтун. Хэрвээ Люйбү жич түүний доорх жанжинг алдаж гаргаваас эрхгүй цэргийн цаазаар аваачмуй!” хэмээн цаазалсанд олон хүрээ цөм чанга сэргийлэв. Тэндээс Сюаньдө хүрээндээ эгэж Гуань, Жанд өгүүлрүүн: “Бид цав хэмээн Хуайнаньгийн чухал газарт буй тул хоёр дүү сэтгэл тавьж сэргийлэн сахь! Битгий Цаогүнгийн цэргийн цаазыг халдагтун!”. Жанфэй өгүүлрүүн: “Хулгайн жанжин нэгийг барьсан атал Цаоцао ямар шан хишиг ч өгсөнгүй гэдрэг ирж айлгах нь юун учир болой?”. Сюаньдө өгүүлрүүн: “Бус болой. Цаоцао олон цэргийг захирахад цэргийн цаазгүй болбоос яахан хүнийг дагуулж чадах билээ? Дүү битгий халд!” хэмээсэнд Гуань, Жан хүлээн авч эгэв. Тэндээс Сюйсы, Ванкай эгэж Люйбүд золгож хэлрүүн: “Юаньшу урьд бэрийг олсон хойно сая цэрэг илгээж өмөглөмүй” хэмээмүй. Люйбү өгүүлрүүн: “Яаж хүргэмүй?”. Сюйсы өгүүлрүүн: “Эдүгээ Хаомэнг олзолсон тул Цаоцао лав манай учрыг мэдээд урьд бэлтгэсэн буй за. Үүнийг жанжин биеэр хамгаалан хүргэхгүй болбоос хэн хүн хаасныг нэвтлэн гармуй”. Люйбү өгүүлрүүн: “Энэ өдөр хүргэвээс ямар?”. Сюйсы өгүүлрүүн: “Энэ өдөр харш эзлэгч тул болохгүй. Манагар эл өдөр нохой гахай цагийг хэрэглэвээс сайн”. Люйбү даруй Жанляо, Гаошүньд захиж “Гурван мянган цэрэг авч нэгэн бага тэрэг бэлтгэгтүн! Би хоёр зуун газар гартал үдээд цааш танай хоёул биеэр хамгаалан хүргүүлсүгэй!” хэмээгээд дараа шөнө хоёр жингийн үес Люйбү охиноо бүсээр уян хуягаар хумьж ардаа үүрээд, морио унаж жад барин хотын хаалгыг нээнгүүт, Люйбү урагш хотыг гарч Жанляо, Шаошүнь хойноос дагаад Сюаньдөгийн хүрээний ойр хүрэхэд нэгэн хэнгэргийн дуу гарснаа Гуань, Жан хоёр одох замыг тосож өндөр дуугаар “Битгий явагтун!” хэмээв. Люйбү байлдах санаагүй гагц зам эрж яван атал Любэй нэгэн баг цэрэг дагуулан ирж хоёр этгээд хутган байлдалцав. Люйбү хэдий баатар гэвч эцэстээ биедээ нэгэн охиныг уяж байх тул шарх олохоос эмээн аймшигтүй хаасныг цуулан гарахгүй байхад хойноос Сюйхуан, Сюйчу бас цөм байлдан ирсэнд олон цэрэг цөм хашхиран өгүүлрүүн: “Люйбүг битгий тавин гаргагтун!” хэмээв. Люйбү цэргийн ирэх нь маш шахамд аргагүй хойш хотод эгэж оров. Сюаньдө цэргийг хурааж Сюйхуан нар тус бүр хүрээндээ эгэв. Эцэст нэгэн хүн ч гарч чадсангүй. Люйбү хотод эгэж ороод дотроо ихэд уйтгарлан гагцхүү архи ууж суумуй.

Тэндээс Цаоцао хотыг байлдаж хоёр сар болтол олж чадахгүй байхад гэнэт хүн ирж хэлрүүн: “Хөнэй газрын Тайшоу Жан Ян, Дунси газарт цэрэг гарч Люйбүд тусалсугай хэмээснийг доорхи жанжин Янчоу алж толгойг Чансанд өргөсүгэй хэмээсэнд харин Жан Янгийн ойрх жанжин Суйгү алаад Цуаньчэн хотын зүг одов” хэмээв. Цаоцао чимээг сонсоод даруй Шихуанийг зарж Суйгүг нэхэн алуулахаар илгээгээд олон жанжингуудыг цуглуулж зөвлөн өгүүлрүүн: “Жан Ян завшаанд өөрөө мөхсөн боловч хойд талд Юаньшаогийн зовлон буй. Зүүнтээ Любяо, Жансюгийн зовиур байхын дээр Сяпиг удтал ялахгүй тул би Люйбүг тэвчээд Сюйдүд эгэж түр байлдааныг зогссугай хэмээмүй. Ямар аж”. Сюнь Юй яаран зогсоон өгүүлрүүн: “Болохгүй! Люйбү удаа дараа дарагдаж нэгэнт хурц сүр нь буурчээ. Цэрэг болбоос жанжнаар гол болгох тул жанжин буурваас цэрэгт байлдах сэтгэл үгүй болдог. Тэр Чэньгүнд хэдий арга байвч бас хождов. Эдүгээ Люйбүгийн амьсгал оронд ороогүй Чэньгүнгийн бодлого тогтохын урьд хурдан байлдваас Люйбү эрхгүй баригдмуй” хэмээсэнд Гуозя өгүүлрүүн: “Надад нэгэн арга буй. Сяпи хотыг мөн доор эвдэж чадах нь хорин түмэн цэргээс өнгөрмүй”. Сюнь Юй өгүүлрүүн: “И, Си Усыг сэтлэх нь бус уу?”. Гуозя өгүүлрүүн: “Чухам энэ санаа болой” гэсэнд Цаоцао ихэд баярлан даруй цэргийн ардаар хоёр голын усыг сэтлүүлэн Цаоцаогийн цэрэг цөм өндөр газарт дэвшээд Сяпи хотын усанд автахыг харж суув. Сяпи хотод гагц зүүн хаалганд усгүй өөр олон үүд цөм усанд дэвтэгдэв. Олон цэрэг нисэх мэт Люйбүд мэдүүлсэнд Люйбү өгүүлрүүн: “Миний Улаан туулай морь усыг гэтлэх нь тэгш газар явах адил тул бас юунаас аймуй за” хэмээгээд эм татвар лугаа шунатал сайн архи уусаар архины өнгөнд маш хордогдож байдал дүр ихэд хохирчээ. Нэгэн өдөр толь авч царайгаа үзээд ихэд цочиж өгүүлрүүн: “Би архи өнгөнд автагдсан аж. Энэ өдрөөс эхлэн цээрлэсүгэй!” хэмээгээд даруй зарлал тарааж “Хотын доторх хүн архи уух нь байваас цөм алмуй!” хэмээн цаазлав.

Тэндээс Хоучэнд арван таван морь байсан ажээ. Түүнийг хөтөч хулгаж “Сюаньдөд өргөн барьсугай!” хэмээснийг Хоучэн мэдээд хөтчийг нэхэн алаад морьдыг булаан эгүүлсэнд олон жанжингууд Хоучэнд баяр хүргэхээр ирсэнд Хоучэн тав зургаан суулга архи нэрж “Олон жанжин лугаа уулцсугай!” хэмээвээс бас Люйбүгийн ял хийхээс эмээмүй. Тийнхүү урьд таван малуу архийг авч Люйбүгийн гэрт орж мэдүүлэн өгүүлрүүн: “Жанжны их буянд шүтэж хулгагдсан морийг нэхэн олж ирсэнд олон жанжингууд цөм ирж баярлахад бага сага архи нэрснийг дураар ууж эс болох тул урьд дээж болгон хүргэж ирэв” хэмээсэнд Люйбү ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Би архийг цаазалсан атал чи архи нэрж олон жанжингууд лугаа цуглаж уулцах нь харин хамт зөвдөлцөж намайг хөнөөсүгэй хэмээмүй үү? Чирэн гаргаж ал!” хэмээсэн хойно Сүнсянь, Вэйсюй нарын олон жанжин орж гуйхад Люйбү өгүүлрүүн: “Санаатайгаар миний цаазыг халдсан тул албаас зохих бөлгөө. Эдүгээ олон жанжингуудын нүүрийг үзэж үхэхийг хэлтрүүлэн зуун мод занч!” хэмээв. Олон жанжин бас хүчлэн гуйхад тавин мод занчиж сая тавив. Үүнд олон жанжин цөм урамсгүй болжээ. Сүнсянь, Вэйсюй нар Хоучэнгийн гэрт үзэхээр очвоос Хоучэн уйлан өгүүлрүүн: “Гүн танаас бус бөгөөс би нэгэнт үхэх бөлгөө” хэмээсэнд Сүнсянь өгүүлрүүн: “Люйбү гагц гэргий лүгээ янаглаж биднийг өвс суйх адил үзмүй”. Вэйсюй өгүүлрүүн: “Цэрэг хотыг хаагаад хаалгыг усанд дэвтээжээ. Бидний үхэх нь холгүй болов”. Сүнсянь өгүүлрүүн: “Люйбү өршөөл журамгүй тул бид гээж одвоос ямар аж?”. Вэйсюй өгүүлрүүн: “Тэр эр хүний явдал бус харин Люйбүг баримталж Цаогүнгийн дэргэд өргөхөөр очиход хүрэхгүй” хэмээсэнд Хоучэн өгүүлрүүн: “Би морь нэхсэн учир занчигдсан бөгөөд Люйбүгийн эрдэх нь ганц Улаан туулай морь болой. Та хоёул Люйбүг барьж хотын хаалгыг өргөн чадваас би урьд Улаан туулай морийг хулгаж цаогүнд золгохоор очсугай!” хэмээн гурвуул зөвлөн тогтоод тэр шөнө Хоучэн сэмээр морины хашаанд орж тэр Улаан туулай морийг хулган гаргаж нисэх мэт зүүн хаалганд ирвэл Вэйсюй хаалгыг нээж тавин гаргаад зоримогоор нэхэх байдал гаргав. Хоучэн Цаоцаогийн хүрээнд хүрч морийг өргөөд Сүнсянь, Вэйсюй цагаан далбаа хатгахаар тэмдэг болгон хаалга өргөхийг зүйлчлэн хэлсэн хойно Цаоцао даруй арав илүү хуудас тунхаг бичиг дарж хотын дотор харван илгээв. Тунхаг бичгийн үг нь:

“Их жанжин Цаоцао бээр ухуулахын учир: Би тусгайлан хааны зарлигийг хүлээж Люйбүг дайлахаар ирсэн бөлгөө. Хэрвээ их цэргийг тэвчих хүн аваас хотыг эвдсэн өдөр гэрийн хотлоорыг хүйс тэмтэрмүй. Дээдэд жанжин түшмэл доордод зуун овогтныг хүртэл Люйбүг баримтлан авч өргөх буюу эсвээс толгойг өргөн баригчид байх болбоос эрхгүй их түшмэл өгч хүндээр шагнамуй. Үүний тул ухуулсныг нэгэн адил ухаж мэдэгтүн!” хэмээжээ.

Түүнээс дэд өдөр тэнгэр гэгээрсэнд хотын гадна хашхирах дуунд газар түрхэрмүй. Люйбү ихэд цочиж сарт жадаа аван хотын дээр гарч олон хаалгыг тойрон үзээд Вэйсюйг донгодон харааж: “Хоучэнг оргуулсан бөгөөд морийг алдсан учир ял хийсүгэй!” хэмээтэл Цаоцаогийн цэрэг цагаан туг өргөснийг үзээд хотыг хүчлэн байлдахад Люйбү аргагүй биеэр эсэргүүцэж өглөөнөөс үд болсон хойно Цаоцаогийн цэрэг баахан эгэв. Лэойбү асрын дотор сууж баахан амсхийсэнд санамсаргүй сандал дээрээ унтжээ. Сүнсянь зүүн баруун этгээдийн ардыг үлдэж гаргаад урагш сарт жадыг хулган авч Вэйсюй лүгээ нэгэн хамт гар хөдөлж Люйбүг дээсээр чанд хүлэв. Люйбү зүүднээс цочин сэрээд яаран зүүн баруун этгээдийн ардыг дуудахад хоёул цөмийг алан сарниулсны хойно цагаан тугаа нэгэнтээ даллахад Цаоцаогийн цэрэг хотын дор хүрч ирвээс Вэйсюй өндөр дуугаар: “Люйбүг нэгэнтээ амьдаар нь барьжээ” хэмээн дуудваас Сяхоу Юань итгэсэнгүй. Сүнсянь хотын дээрээс Люйбүгийн сарт Жадьтг хаяж буулгаад хотын хаалгыг нээсэнд Цаоцаогийн цэрэг сүрэглэн орж ирэв. Гаошүнь, Жанляо баруун хаалганд байсанд усанд хаагдаж гарахуйяа бэрх тул Цаоцаогийн цэрэгт баригдав. Цэньгүн өмнөд хаалганд очоод Сюйхуанд баригджээ.

Түүнээс Цаоцао хотод ороод даруй зарлаж сэтэлсэн усыг тархааж тунхаг гарган ардыг амуулсан хойно Сюаньдө лүгээ хамт бай Мэнь Лоу асарт суусанд Гуань, Жан хажууд зогсов. Цэргийн ард баригдсан хүмүүсийг авч ирсэнд Люйбү хэдий бие өндөр их боловч дээсэнд ороогдож нэгэн бөмбөлөг мэт болжээ. Люйбү бархиран өгүүлрүүн: “Уясан нь даанч чанга баахан султгамуй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Барсыг хүлэхэд чангагүй болбоос болмуй уу” хэмээв. Люйбү Хоучэн, Вэйсюй, Сүнсянь цөм жигүүрт зогсож байхыг үзээд өгүүлрүүн: “Би олон жанжингуудыг хүндэлсэн нь нимгэнгүй бөгөөтөл та нар юу хэмээн төвдөж надаас урвамуй”. Сүнсянь өгүүлрүүн: “Эм татварын үгийг авч жанжингуудын аргыг сонсохгүй бөгөөд яахан нимгэнгүй хэмээн өгүүлнэм?”. Люйбү дуугүй болов. Удсангүй олон хүн Гаошүнийг авчирсанд Цаоцао асууруун: “Чамд ямар үг буй?”. Гаошүнь хариу өчихгүй тул Цаоцао хилэн төрж алуулав. Сюйхуан Чэньгүнийг авч ирсэнд Цаоцао өгүүлрүүн: “Гүнтай152 салснаас нааш амар сайн уу?”. Чэньгүн өгүүлрүүн: “Чиний сэтгэл санаа төв бус тул чамайг гээж одов”. Цаоцао өгүүлрүүн: “Миний санаа тэгшгүй болбоос гүн бас яахан ганц Люйбүг үйлдмүй”. Чэньгүн өгүүлрүүн: “Люйбү хэдий бодлогогүй боловч чиний мэт зальхай зусаргүй бөлгөө”. Цаоцао өгүүлрүүн: “Гүн чи өөрөө мэргэн цэцэн бодлого үлэмж хэмээдэг. Эдүгээ эгнэгт яасан аж?”. Чэньгүн Люйбүг харж өгүүлрүүн: “Хорсох нь энэ хүн миний үгийг авах үгүй. Хэрвээ миний үгийг дагасан болбоос баригдахад хүрэхгүй болой”. Цаоцао өгүүлрүүн: “Энэ өдрийн үйлийг яаваас сайн”. Чэньгүн их дуугаар өгүүлрүүн: “Энэ өдөр гагц үхэх болой”. Цаоцао өгүүлрүүн: “Гүн чи энэ мэт болбоос гүн чиний хөгшин эх, эм хийгээд хүүхдээ яанам”. Чэньгүн өгүүлрүүн: “Би сонсвоос элбэрлээр тэнгэрийн доорхийг засагчид нь хүний төрснийг хөнөөхгүй. Өршөөлт засгийг дэлхий дахинд явуулагчид хүний тахилгыг таслахгүй хэмээжээ. Хөгшин эхийн үхэх амьдрах нь бас ч гэгээн гүнд буй болой. Миний бие нэгэнт баригдсан тул үтэр түргэнээ алагтун! Огт таталдах явдалгүй” хэмээв. Цаоцао үлдээх санаатай, Чэньгүн шууд асраас буун одоход хажуугийн хүн татавч зогсоон чадахгүй. Үүнд Цаоцао суудлаас босоод уйлан хүргэвч Чэньгүн хойш хандахгүй тул Цаоцао дагагсдад өгүүлрүүн: “Даруй Гүнтайгийн хөгшин эх, эм хүүхдийг Сюйдү хотод хүргэж сайтар тэжээгтүн! Осолдсоныг нь алмуй” хэмээсэн боловч Чэньгүн сонсоод огт хэмээхгүй гагц хүзүүгээ сунгаж алахыг хүлээмүй. Үүнд олон цөм нулимс асгаруулав. Цаоцао авс бэлтгүүлэн ясыг авслуулж Сюйдүд оршуулав.

152 Чэньгүнгийн өргөсөн нэр

Хожмын хүн шүүрслэн шүлэглэсэн шүлгийн үг:

“Амьдрах үхэхүйд хоёр сэтгэлгүй

Аруухан эрсийн зориг юутай хатуу аж.

Алт хасын шүүмжлэлийг сонссонгүй тул

Арал нурууны эрдмийг хэрэглэсэнгүй болой

Эзнээ туслахуйяа хичээнгүйлэлтэй бөгөөд

Эхээсээ салахуйяа гуньхралтай болой

Бай Мэнь хаалганаа бие мөхөх өдөр

Бат Гүнтай лугаа хэн адилтгах буй?”

Түүнээс Цаоцао Чэньгүнийг хүргэж асраас буухад Люйбү бээр Сюаньдөд хандан өгүүлрүүн: “Гүн чи суудал дээр зочмод болж Люйбү би яндрын доорх ялтан болсон атал юунд нэгэн үг гарган уучлуулахгүй аж?” гэж хэлбээс Сюаньдө толгойгоо гэхэсхийв. Цаоцао асарт гарч ирсэн хойно Люйбү өгүүлрүүн: “Гэгээн гүнгийн зовсон нь Люйбү надад болой. Эдүгээ Люйбү би дагасан тул гүн их жанжин болж Люйбү ташилбаас153 дэлхий дахиныг тогтооход бэрхгүй болой” хэмээсэнд Цаоцао хойш харж Сюаньдөд өгүүлрүүн: “Ямар болой?”. Сюаньдө өгүүлрүүн: “Гүн Дин Зянь Ян, Дунжуогийн үйлийг үзсэнгүй үү?”. Люйбү Сюаньдөг хялайн өгүүлрүүн: “Энэ хөвгүүн маш батгүй нь болой” хэмээв. Цаоцао: “Татаж буулгаад хөвчдөн алагтун!” хэмээсэнд Люйбү Сюаньдөг хойш харж өгүүлрүүн: “Их чихт хөвгүүн хүрээний хаалганд сарт жад харвасныг чи умартсан буюу?” хэмээтэл гэнэт нэгэн хүн өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Люйбү бэртэгчин эр үхэвч үхэх болой. юунд айх хэрэг буй”. Олон бүгд үзвээс сүх илдэч Жанляог түлхлэн ирэв. Цаоцао Люйбүг хөвчдөн алуулаад хойно толгойг огтлов.

Хожмын хүн шүүрс алдан шүлэглэсэн үг:

“Амьдрах үхэхүйд хоёр сэтгэлгүй

Аруухан эрсийн зориг юутай хатуу аж.

Алт хасын шүүмжлэлийг сонссонгүй тул

Арал нурууны эрдмийг хэрэглэсэнгүй болой

Эзнээ туслахуйяа хичээнгүйлэлтэй бөгөөд

Эхээсээ салахуйяа гуньхралтай болой

Бай Мэнь хаалганаа бие мөхөх өдөр

Бат Гүнтай лугаа хэн адилтгах буй?”

Түүнээс Цаоцао Чэньгүнийг хүргэж асраас буухад Люйбү бээр Сюаньдөд хандан өгүүлрүүн: “Гүн чи суудал дээр зочмод болж Люйбү би яндрын доорх ялтан болсон атал юунд нэгэн үг гарган уучлуулахгүй аж?” гэж хэлбээс Сюаньдө толгойгоо гэхэсхийв. Цаоцао асарт гарч ирсэн хойно Люйбү өгүүлрүүн: “Гэгээн гүнгийн зовсон нь Люйбү надад болой. Эдүгээ Люйбү би дагасан тул гүн их жанжин болж Люйбү ташилбаас153 дэлхий дахиныг тогтооход бэрхгүй болой” хэмээсэнд Цаоцао хойш харж Сюаньдөд өгүүлрүүн: “ямар болой?”. сюаньдө өгүүлрүүн: “гүн дин зянь ян, дунжуогийн үйлийг үзсэнгүй үү?”. люйбү сюаньдөг хялайн өгүүлрүүн: “Энэ хөвгүүн маш батгүй нь болой” хэмээв. Цаоцао: “Татаж буулгаад хөвчдөн алагтун!” хэмээсэнд Люйбү Сюаньдөг хойш харж өгүүлрүүн: “Их чихт хөвгүүн хүрээний хаалганд сарт жад харвасныг чи умартсан буюу?” хэмээтэл гэнэт нэгэн хүн өндөр дуугаар дуудан өгүүлрүүн: “Люйбү бэртэгчин эр үхэвч үхэх болой. Юунд айх хэрэг буй”. Олон бүгд үзвээс сүх илдэч Жанляог түлхлэн ирэв. Цаоцао Люйбүг хөвчдөн алуулаад хойно толгойг огтлов.

153 Ташлах: Эрх мэдэл бүхий хүнд хавсран бараа болох, дагалдан явах

Хожмын хүн шүүрс алдан шүлэглэсэн үг:

“Их ус давлагаалан ирж Сяпи хотыг живүүлээд

Ихэмсэг Люйбү гачигдан баригдах тэр үед

Мянган газар явагч Улаан туулай морь хоосноор үлдээд

Түмэн эрийг тулагч Хуази жад талаар хоцров

Барсыг хүлэхүйеэ суллахыг эрсэн нь эдүгээ хэтэрхий үхээнц

Харцгайг тэжээхүйеэ цатгахгүй гэсэн эрт даанч цайвар

Эмдээ хорголзоод Чэньгүнгийн үгийг авсангүй байгаад

Эдүгээ Любэйг ачийг умартсан хэмээн хараах нь талаар болжээ”

Бас Сюаньдөг шүүмжилсэн шүлгийн үг:

“Дөрвөн хөлтэй өлсгөлөн барсыг битгий дэмий итгэмжил

Дунжуо, Дин Юаньгийн цус басхүү хатаагүй болой

Эцэг эхийг хазсаар ирснийг Сюаньдө мэдсээр агаад

Эзэрхэг Цао маныг түүгээр хорлуулахад яахин хүрмүй”

Тэндээс цэргийн хүн Жанляог түлхлэн ирсэнд Цаоцао Жанляог хуруугаар заан өгүүлрүүн: “Энэ хүнийг би таних адил” хэмээсэнд Жанляо өгүүлрүүн: “Пү Ян хотод золгосныг юунд умартав?” хэмээв. Цаоцао инээн өгүүлрүүн: “Чи харин бас санасаар уйлж амуй уу”. Жанляо өгүүлрүүн: “Гагц хайрхан”. Цаоцао өгүүлрүүн: “Юуг хайрхан хэмээмүй”. Жанляо өгүүлрүүн: “Хайрлалтай нь тэр өдрийн гал ихгүй тул чиний энэ улсын хулгайг түлэн үхүүлсэнгүй”. Цаоцао ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Дарагдсан жанжин ямар аймшиггүй намайг гутаамуй” хэмээгээд илдийг сугалж өөрийн гараар алсугай хэмээхэд Жанляо нэг ч өнгө хувилахгүй хүзүүгээ сунгаж алахыг хүлээмүй. Цаоцаогийн ардаас нэгэн хүн гарыг нь барьж урд сөгдөж өгүүлрүүн: “Чансан түр үл гар хөдлөгтүн!” хэмээв. Энэ чухамхүү:

“Хоцроохыг гуйсан Люйбүг тэнхрүүлэх хүн үгүй

Хулгайг хараасан Жанляо гэдрэг олж амьдрав”

Эгнэгт Жанляог тэнхрүүлсүгэй хэмээсэн нь хэн гэдгийг доор бүлэгт үзтүгэй!

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top