Жүжигчин Пак Шин Хэ амаржиж, хүүтэй боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 31

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Пак Шинэ Хэ өнөөдөр (2022.05.31) амаржиж хүүтэй болжээ. Ээж, хүүгийн биеийн байдал сайн байгаа тухай харьяа энтертайнментийн зүгээс мэдээлсэн байна. 

Тэрээр дөрвөн сарын өмнө жүжигчин Чой Тэ Жүтэй гэрлэсэн бөгөөд өнгөрөгч оны арваннэгдүгээр сард бие давхар болсноо зарласан билээ. Хосууд 2017 оноос хойш үерхэж эхэлсэн. Цар тахлын улмаас хуримын ёслолоо цомхон хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлсэн. 

Бал сарын аялалдаа найзуудтайгаа хамт явж цагийг зугаатай өнгөрүүлсэн тэд анхны хүүхдээ ийнхүү өлгийдөн аваад байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wooow unen ym uu(66.181.176.58) 2022 оны 06 сарын 04

unen huurhun hosuud shuu

1  |  0
Top