Ким Кардашъяан: Намайг залуу харагдуулахаар бол ЮУ ч байсан ИДНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 02

Реалити шоуны од Ким Кардашъяан хэрэв өөрийг нь залуу харагдахад тус болохоор бол баас байсан ч иднэ гэжээ. 

41 нас хүрч байгаа тэрээр "Юу ч байсан оролдож үзэх болно" хэмээсэн бөгөөд "Хэрвээ чи надад өдөр бүр баас идэх юм бол залуу харагдах болно гэж хэлбэл би түүнийг хийж чадна" хэмээн хошигносон нь шуугиан тарьжээ. 

 

 

Үүний дараа түүнийг цахим орчинд элэглэсэн бичвэрүүд хөвөрч эхэлсэн байна. Уг үйл явдал Кимийн гаргаж буй "SKKN" арьс арчилгааны бүтээгдэхүүний нээлттэй давхацсан бөгөөд зарим интернет хэрэглэгчид "SKKN-ийн идэвхтэй найрлага нь өтгөн мөн үү?" хэмээн түүнийг даапаалах болжээ. 

Түүний шинээр гаргаж буй уг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь хамгийн үйлчилгээ сайтай, идэвхтэй найрлага бүхий орцтой байгаа нь хүлээлт үүсгээд байна. Уг бүтээгдэхүүнийхээ тухай "Олон хүмүүс өөрсдийнхөө гадаад төрхийг үл тоомсорлодог. Бүтээгдэхүүнийг амархан бас байгалийн мэт хэрэглэхгүй байна. Өглөө сэрээд юу ч хэрэглэдэггүй. Сэрмэгцээ идэвхтэй найрлагуудыг хэрэглэх хэрэгтэй. PRP, нүүрний арчилгаа, үүдэл эсийн арчилгаа, лазер гээд л. Энэ бүгд бол ажил" хэмээсэн байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
махандаа хордсон мон(202.72.242.177) 2022 оны 06 сарын 04

хүүхдийн мах сайн гэвэл идэхнээ муу хог чинь

1  |  0
махандаа хордсон ула(202.72.242.177) 2022 оны 06 сарын 04

хүүхдийн мах сайн гэвэл идэхнээ муу хог чинь

1  |  0
Top