Дэлхийн хөлбөмбөгийн хаан Пеле ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд Украин, Шотландын багуудын тоглолтын өмнө захидал бичжээ.
Пеле “Би энэ тоглолтыг ашиглан, дайныг зогсоохыг уриалж байна. Хүчирхийллийг зөвтгөх ямар ч зүйл байхгүй. Украинчууд энэ тоглолтын үеэр ядаж 90 минут эх оронд нь болж байгаа эмгэнэлт үйл явдлыг мартах гэж хичээх болно. ДАШТ-д шалгаран оролцоно гэдэг тун хэцүү даалгавар. Маш олон хүний амь нас үрэгдэж байхад бараг боломжгүй зүйл гэж хэлж болохоор. Энэ мөргөлдөөн аймшиг, өвчин зовлонгоос өөр юу ч авчрахгүй. Ямар ч дайн ард түмэн, улс орнуудыг салгахын тулд хийгддэг. Би 80 жил амьдрахдаа олон дайн харж, удирдагчид нь ард түмний аюулгүй байдлын төлөө гэдгээр халхавчилсан үзэн ядалт дүүрэн үг хэлж байхыг олонтоо сонссон. Бид тэр үед эргэн орж болохгүй. Хоёулаа өмнө нь уулзахдаа инээмсэглэн, гараа удаан гэгч нь атгалцаж байсан. Тэр үед бид ийм алс хол зайтай болно гэж огт бодоогүй. Энэ дайныг зогсоох боломж таны гарт байна. 2017 онд уулзахдаа миний атгаж байсан тэр гарт шүү” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Пуяад юм хэлээд нэмэргүй байх аа, шизорчихсон хүнд ямар ч реакц үзүүлэхгүй
Путин Пеле байтугай мануусын үгийг сонсохоо больсон ш дээ.