Э.Одбаяр нарт ХИЛЭЭР ГАРАХЫГ ХЯЗГААРЛАХ арга хэмжээ авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 24

Иргэн Э.Одбаяр, Б.Бямбагэрэл, Л.Ганхөлөг, Б.Билгүүн, Ц.Чинбат нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг 2022 оны долдугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас  өчигдөр /2022.07.23/ дараах тайлбарыг хийсэн байна.

Тайлбарт "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр  “Таван залууг үзэл бодлоо илэрхийлж, дайныг эсэргүүцсэн гэж Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарлалаа” гэсэн  мэдээлэл гарч байгаа нь үндэслэлгүй ташаа мэдээлэл болно.

Тодруулбал, иргэн Э.Одбаяр, Г.Ган-Очир, Ц.Чинбат, Б.Бямбагэрэл, Б.Билгүүн, Л.Ганхөлөг нар нь Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “2021 оны 10 дугаар сард хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж, мөрдөх байгууллагаас хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт ирүүлсний дагуу хэрэг хянагдаж байх хугацаанд Г.Ган-Очир нь Монгол Улсын хилээр гарч явсан тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн явуулах зайлшгүй шаардлагатай болж, бусад оролцогч нарт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн байна" гэжээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гийчин(202.131.241.34) 2022 оны 10 сарын 20

Хулгайч луйварчин Эрдэнэ-ийн хүү галзуу солиотой Одбаяр Украиныг дэмжиж жагсаж Монгол улсын төвийг сахисан бодлогыг эсэргүүцсэнийх нь төлөө яллах ёстой

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 07 сарын 25

Erdene gaxai-giin xuu argagyi

1  |  0
zov shu.(66.181.183.197) 2022 оны 07 сарын 25

zov shuu. ed nar bol hogiin novshuud sh dee.mongoor l jagsaal hiideg garuud l daa.

2  |  0
Top