Энэ зун Орос-Монголын харилцааны хувьд үйл явдлаар дүүрэн байлаа. Долоодугаар сарын 5-нд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Улаанбаатарт айлчилсан. Удахгүй Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2022” цэргийн сургуулилалт болно. Үүнтэй холбоотойгоор Буриадын Улсын их сургуулийн Улс төрийн судалгааны төвийн дарга, улс төрийн шинжлэх ухааны доктор Д. Д.Банзарова Алексей Михалевийн бичсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Орос зүүн зүг рүү эргэв. 2022 онд Орос-Энэтхэг, Орос-Египет, Орос-Монгол гэсэн гурван бүлэг олон улсын цэргийн сургуулилалт хийхээр төлөвлөж байна. “Сэлэнгэ-2022” буюу сүүлийнх нь наймдугаар сарын 1-15-ны хооронд Монголд болно. Энд тэд уулархаг элсэн цөлд цэргийн сургуулилалт хийх бөгөөд Монголын баруун хэсэг ийм сургалт явуулахад хамгийн тохиромжтой.
2022 он биднийг дэлхийн цэрэг, улс төрийн сөргөлдөөний цаг үе рүү эргүүлэн авчирсан жил гэдгээрээ түүхэнд үлдэх нь дамжиггүй. Украин дахь тусгай ажиллагаа, Кавказ дахь мөргөлдөөн энэ бүхэн нэг том үйл явцын хэсэг юм. Хэрэв та богино нэр өгөхийг оролдвол үүнийг Зөвлөлтийн өв залгамжлалын төлөөх тэмцэл гэж тодорхойлж болно. Энэ бол улс төрийн бүрэн эрхт байдал, эрчим хүчний нөөц, түүхэн шударга ёсны төлөөх тэмцэл юм. Үүний гол онцлог нь дэлхийн аюулгүй байдлын архитектурын өөрчлөлт юм. Энэ нь Европ, Ази тивд арми, хууль сахиулах байгууллагуудын үүрэг оролцоо өсөх нөхцөлийг бүрдүүлж байна.
Монгол Улс ч ялгаагүй, яг одоо энэ олон векторт гадаад бодлого явуулахыг хичээж байна. 2022 оны зургаадугаар сарын 12-ны өдөр Монгол-Америкийн хамтарсан “Khaan Quest” сургуулилалт Монголын өмнөд хэсэгт байрлах Тавантолгойн бэлтгэлийн талбайд болж өндөрлөсөн. “Khaan Quest” нь 2003 оноос хойш үргэлжилж байна. Иймэрхүү сургуулилалт нь орчин үеийн улс төрийн нөхцөл байдалд чухал ач холбогдолтой.
Тухайлбал, эдгээр сургуулилалтад цэргийн томоохон бие бүрэлдэхүүн оролцдоггүй. Сургуулилалтын гол зорилго нь энхийг сахиулах ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнийг сургах, гэрчилгээ олгох явдал юм. Гэсэн хэдий ч Монгол, Оросын хамтарсан сургуулилт нь социализмын дараах үеийн түүхэн дэх хамгийн том сургуулилалт хэвээр байгаа бөгөөд 2021 онд 1400 цэргийн албан хаагч оролцсон байна. 2022 онд тэдний тоо дахин нэмэгдэх болно. Орос, Монголын хамтарсан сургуулилалт 2008 онд "Дархан" нэртэйгээр эхэлснээс хойш жил бүр тогтмол үргэлжилж буй. Харин 2022 он бол бэлгэдлийн үүднээс ч чухал.
Энэ жил Зөвлөлтийн цэргийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаргаснаас хойш яг 30 жил өнгөрч байна. Нэгэн цагт хүн ам нь Зөвлөлтийн цэргийг гаргахыг эсэргүүцэж байсан цорын ганц орон бол Монгол юм. 1989 онд БНМАУ-аас гарах шийдвэр маш хурдан буюу 28 сарын дотор хэрэгжсэн.
Өөрөөр хэлбэл, “Сэлэнгэ-2022” бол зүгээр нэг сургуулилалт биш, нэгэн цагт БНМАУ-д алба хааж, Азийн бүс нутагт хэдэн арван жилийн турш энхтайвныг сахин хамгаалсан хүмүүсийн дурсгалд зориулсан хүндэтгэл юм. Одоо Орос-Монголын сургуулилалтууд терроризм, хууль бус зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэлд чиглэж байна. Энэ нь Орос, Монголын аль алиных нь хувьд чухал ач холбогдолтой.
ОХУ-ын Зэвсэгт хүчний Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн албанаас “Сургуулилалтын бүхий л үйл ажиллагаа нь ОХУ болон Монгол Улсын Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг өндөр түвшинд байлгахад чиглэгдсэн бөгөөд олон улсын аюулгүй байдалд үүссэн шинэ сорилт, заналхийллийн эсрэг" хэмээсэн. Эдгээр сургуулилалт Ази, Номхон далайн бүс нутагт нөхцөл байдал хүнд байгаа явагдаж буйгаараа онцлог. Учир нь, 2021 оны есдүгээр сард AUKUS цэрэг-улс төрийн блок (Австрали, Их Британи, АНУ багтсан) байгуулагдсан нь түгшүүр төрүүлж байна.
AUKUS нь Өмнөд Хятадын тэнгист БНХАУ-ыг дарах хэрэгсэл болгон бүтээгдсэн тул энэхүү холбоо нь зөвхөн Орост төдийгүй Хятадад түгшүүр төрүүлж байна. Үүний зэрэгцээ Японд идэвхтэй цэрэгжүүлэлт явагдаж байна. 2022 оны Японы цэргийн төсөв нь өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их байсан бөгөөд тус улсын ДНБ-ий хоёр хувьтай тэнцэж байна. “Khaan Quest” болон АНУ-тай хамтран ажиллах нь Улаанбаатар хамгийн ойрын хөрш болох Хятад, Оросын эрх ашгийг хамгийн түрүүнд харгалздаг гэдгийг өөрчлөхгүй.
Орос улс гадаад бодлогын хувьд ганцаардмал байдалд орсон тухай мэдээлэл бол хэтрүүлэг юм. Найрсаг орнуудтай харилцаа нь идэвхтэй хөгжиж, дэлхийн дэг журам тэнцвэргүй байсан ч тогтвортой байдлыг хангаж байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 7 )
*** russia
Өөрийн орны эрх ашиг түрүүнд баймаар юмаа. Буруу замаар будаа тээх гээд байна уу даа. Орос гэж далдаганахаа больсон нь дээр байх. Айдастай түгшүүртэй л байна шүү.
Orosiin tsereg Mongold blaa geed gai boloogui. Mongoliin tusgaar togtnoliig l batatgaj bsan. Oros tserguudiig garaxad Mongoliin ard tumen bayartai bgaagui.
Монгол улс түүхэндээ хоёр хөршийн цэрэг орж ирэхэд дургүйцдэг байсан. Тухайн үеийн улс төрийн бодлого,хүчний харьцааг харгалзан шийдвэрийг төр засаг маань гаргаж байсан бизээ. Ард түмэн харин дотроо дургүй байсан юм шүү...
Orosuud bol Xezee ch enxiig saxiulj baigaagui. Dan conflict xiij dain turemgiilel xiisen. US bol jinxene peacekers baixgui yu. Oros odoo ch enxiin esreg turemgiilel xiij baigaa. Bas ene buriad nuxur xyatadiin Taiwand xiij baigaa xatgalagiig demjchixjee. Taarchixsan yum.
Орос цэрэг гарахад ихэнх н баяралсан худлаа шаа aukus д элсэх хэрэгтэй
Mongoliin erh ashigiig hargalzah bish uur 2 ornii erh ashgiig hamgiin turuund hargalzdimu?