Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн "Хүүхдийн амбулатори"-ийн эмч нар өнгөрөгч бямба гарагт хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй хүүхдэд шүд, эрүү нүүр, зүрх судас, бөөр, дотоод шүүрэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын эрхтэн судлал, удамзүй, үе мөч судлал, харшил, өсвөр үе, хэл засал, сэргээн засах, чих хамар хоолой, мэс засал зэрэг 15 төрлийн нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийжээ.
Тус арга хэмжээ нь Эрүүл мэндийн сайдын есдүгээр сарын 10-ны өдөр гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх” захирамжийн хүрээнд хийгдэж буй ажил ажээ.
Сэтгэгдэл ( 0 )