Эхийн сүүний ач холбогдлын талаар мэдээлэл өглөө

2019 оны 08 сарын 06

ХҮҮХДИЙГ ЭХИЙН СҮҮГЭЭР ХООЛЛОЛТЫГ ДЭМЖИХ ДЭЛХИЙН 7 ХОНОГ

Анх 1992 оноос дэлхий нийтээр “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэж, өнөөгиийн байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан болон дэлхийн 170 гаруй орон тэмдэглэдэг болжээ.

Энэ жил “Эцэг эхийг чадавхжуулах-Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих” уриан дор зохион байгуулагдаж байгаа тул Эх барих, эмэгтэйчүүд, Хүүхдийн эмнэлгээр үйлчлүүлж буй 213 эцэг, эхчүүдэд ангир уураг, эхийн сүүний ач холбогдлын талаар зургаан төрлийн мэдээ материал тараан зөвлөгөө өглөө.

Эхийн сүү нь найрлагадаа хүүхдийн биед амин чухал хэрэгцээтэй, амархан шингэдэг уураг, өөх тос, дархлааны фактор, ферментүүдийг агуулсан байдаг. Хүүхдийг төрснөөс нь хойш 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллосноор хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжиж, IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлэхийн зэрэгцээ уушгины хатгалгаагаар өвчлөх эрсдэлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар тус тус бууруулж чаддаг байна.

Эх, хүүхдийн эрүүл мэнд-Эх орны эрхэм баялаг.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top