НАСА “DART” аппарат, солирын мөргөлдөөний эхний дүнг танилцуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 12

АНУ-ын НАСА сансар судлалын агентлагийн “DART“ аппарат Диморфос жижиг солиртой мөргөлдсөний дараа тойрог замыг нь өөрчилсөн гэж тус агентлагийн тэргүүн Билл Нельсон мэдэгджээ.

“DART” аппаратыг дэлхийн хамгаалалтын системийг шалгах зорилгоор 2021 оны арваннэгдүгээр сард хөөргөсөн. Сансрын аппарат есдүгээр сарын 27-нд 6.6 км/с хурдаар 160 м голч бүхий Диморфос солиртой мөргөлдсөн билээ. Солиртой мөргөлдөх хүртлээ “DART” нислэгээ шууд дамжуулж байв. Сансрын аппараттай мөргөлдөх хүртлээ Диморфос нь Дидим астероидыг 11 цаг 55 минутад нэг тойрдог байсан бол мөргөлдсөний дараа энэ хугацаа 11 цаг 32 минут болж багасжээ. НАСА агентлагийн онцолсноор, хүн төрөлхтөн анх удаа сансрын биетийн хөдөлгөөний чиглэлийг санаатайгаар өөрчилсөн нь энэ туршилт юм. Тус агентлагийн эрдэмтэд туршилтын мэдээллийг цуглуулсаар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top