Отгон топ Б.Баярцацрал: Бүсгүйчүүд минь өөрийгөө битгий хаяарай

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Арваннэгдүгээр сарын 27-ны өдөр гурван жилийн хугацаанд завсарласан "Гоёл" наадам зохион байгуулагдаж, шилдгүүдээ шалгаруулсан билээ.

35 дахь удаагийн "Гоёл" наадмын отгон Топ моделиор загвар өмсөгч Б.Баярцацрал шалгарсан. 17 жилийн өмнө загварын ертөнцөд хөл тавьж, 13 дахь жилдээ "Гоёл" наадамд оролцсон тэрээр "ТВ8" телевизийн "Зэвүүн яриа" ток шоунд оролцож, сонирхолтой яриа өрнүүлжээ. 

Топ модель Б.Баярцацрал хувь хүнийхээ талаар "Дизайнеруудын холбооноос жил бүр зохион байгуулдаг "Гоёл" наадмаас эрхэм хүндтэй шагнал хүртсэн маань нэр төрийн хэрэг. Би маш их баяртай байгаа. Энэ амжилтын цаана юу оршиж байна вэ гэдэг маш чухал. Өдөр болгоны дадал чухал. Өөрийгөө олж авахын тулд өдөр бүр хичээх ёстой гэж үздэг. Би өдөр тутамдаа тэгж их гоёж, гоодоод байдаг хүн биш. Тэгэхийг ч нэг их хүсээд байдаггүй. Энгийн байх шиг сайхан зүйл байхгүй. Ажил мэргэжлийн хувьд хүнд нүүр будалт хийгээд, хүнд хувцас өмсвөл түүндээ тохируулж хувирах шаардлага гардаг. Энгийн үед пүүзээ өмсөөж, үүргэвчээ үүрээд л явж байх дуртай хүн" хэмээн тодорхойлжээ. 

Түүнчлэн "Би гурван хүүхдийн ээж хүн. Эмэгтэйчүүд, бүсгүйчүүд маань үзэж байгаа байх. Өөрийгөө битгий хаяарай. Зөв дадал зуршлаа амьдралын хэв маяг болгоорой гэж хэлмээр байна. Өглөө босоод дасгал хөдөлгөөн хийх ёстой гэдгийг хүн бүр мэддэг хэдий ч тогтмол хийх нь сэтгэл зүйн хувьд хүнд байдаг. Дуртай, амттай хоолоо идэхийг хүснэ. Найз нөхөдтэйгөө гарна. Тэр бүрт өөрийгөө бариад байж чадахгүй шүү дээ. Тийм учраас тэнцвэртэй байж, яаж шийдэх аргаа олж, өөрийгөө бүрэн мэдэрсэн цагт асуудал гарахгүй. 

Би материаллаг зүйлд өндөр ач холбогдол өгдөггүй. Өмсөх үе гарна. Цаад амьдрал нь болохгүй байхад брэндийн зүйлс хүсээд байх хэрэггүй. Бид хоёр анхнаасаа тийм байгаагүй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үед тэр бол асуудал биш. Хүн гоё хувцаслах сайхан л даа. Гэхдээ хэт туйлшраад, юм бүрийг авах гээд зовоод байх нь утгагүй. Эрүүл байх нь, залуу насаараа гоёх нь л хамгийн гоё чимэг" 

 

ЯРИЛЦЛАГЫГ БҮТНЭЭР НЬ ҮЗЭХ

Эх сурвалж: ТВ8 телевиз, "Зэвүүн яриа" ток шоу

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.161.107) 2022 оны 12 сарын 09

Ene odo bend zaaj bga yum be,odo zaalga ,zz

1  |  0
zochin(103.229.120.222) 2022 оны 12 сарын 09

neg ikh chukhal yum khiichikhsen yum shig , dugaar khoroony awgai ch ereen platie umsuud khaiwganachikhna

1  |  0
зочин(103.126.107.146) 2022 оны 12 сарын 09

Тийм шүү, зөв бодолтой эмэгтэй байнаь амжилт хүсье

0  |  0
Top