
К-Поп ертөнцийн хамгийн "галзуу" хосууд болох DAWN, Хён А нар зургаан жилийн үерхэлдээ цэг тавьж буйгаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Өнгөрөгч хоёрдугаар сард сүй тавьж, тун удахгүй хуримаа хийнэ хэмээж байсан хосууд цаашид сайн найзууд байхаар шийдсэн тухайгаа мэдэгдсэн билээ.
Энэхүү үйл явдлаас хойш нам гүмхэн байсан Хён А өөрийн инстаграм хуудаснаа нүцгэн зургаа нийтэлсэн нь багагүй шуугиан дэгдээжээ. Цээж нүцгэн цааш харан суух тэрээр эдгээр зурагнууддаа ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.
Салалтын тухай мэдээлэл цацагдсаны дараа DAWN-ий нэрийг ашиглан нээсэн хуурамч хаягнаас Хён А-ийн нэр хүндэд халдсан бичвэр тарааж эхэлсэн нь олон нийтийг багагүй бухимдуулсан.
Хүнд цаг хугацааг даван туулж байгаа түүнд шүтэн бишрэгчид нь урам хайрлах зорилгоор сэтгэлийн үгсээ бичиж үлдээсээр байна.
Сэтгэгдэл ( 6 )
Shaaa
愚かな動物
Mnih bosdoggui ee
Hairtai baisan shuu. Huvtsasaa oms Hyuna
neg bavchih ymsandaa chamaig
Би Биш!!!!!