Орон нутгийн цагаар өнгөрөгч баасан гарагийн орой Нью Йорк хотноо болсон iHeartRadio-ийн Jingle Ball шоуны үеэр хүчингийн хэрэгт холбогдоод байгаа Ник Картер хамтлагийн гишүүдийн хамт үзүүлбэр үзүүлжээ.
Түүний хүчирхийлэлд өртсөн гэх аутизмын спектрийн эмгэгтэй эмэгтэй пүрэв гарагт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ "Сүүлийн 21 жилийн турш өвдөлт, төөрөгдөл, бухимдал, ичгүүр, өөрийгөө өвтгөх мэдрэмжээр дүүрэн байсан нь Ник Картерын хүчирхийлэлд өртсөний үр дүн. Хэдийгээр би тархины саажилттай, аутизмтай ч гэлээ түүний хийсэн үйлдэл эдгээрээс ч илүү намайг зовоож байна. Тэр намайг хүчирхийлснийхээ дараа хараасан. Тэр миний гарыг хөхөртөл барьсан байсныг санаж байна. Тэр намайг сүрдүүлж, чимээгүй байхыг шаардсан. Ник намайг заналхийлсэн. Түүний тухай элдэв зүйл ярих юм бол би өөрөө шоронд хоригдож ч магадгүй. Гэсэн ч Никийг дахин олон олон өсвөр насны охид, бүсгүйчүүдэд халдахыг таслах зогсоож, түүнд хариуцлага үүрүүлэхийг хүсэж байна. Түүний алдар хүнд гэмт хэргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж бодож байна. Би амьд байгаа учраас үүний төлөө тэмцсээр байх болно" хэмээн ярьсан байдаг.
Энэхүү мэдээллийн дараа Ник Картер өөрийн өмгөөлөгчөөрөө дамжуулан энэ бүхнийг үгүйсгэсэн.
Түүний өмгөөлөгч хэлэхдээ "Энэ бүх зүйл худал. Хохирогч гэх эмэгтэй олон жилийн турш Никийг гүтгэхийг оролдож байгаа. Олон нийт үүнийг ялгаж салгаасай хэмээн хүсэж байна" гэжээ.
Хууль, хүчний байгууллагууд Ник Картерт эрүүгийн хэрэг үүсгэхгүй хэмээн мэдээлсний дараа шүтэн бишрэгчдийнхээ өмнө тэр нүүр бардам гарч ирсэн ч олон нийт таатай хүлээж авсангүй.
Сэтгэгдэл ( 0 )