Со Ёны агентлаг хуриманд ирээгүй гэх асуудалд тайлбар өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

"T-ara" хамтлагийн гишүүн Жи Ёны хурим өнгөрсөн амралтын өдөр боллоо. 

Мэргэжлийн бэйсболийн тамирчин Хван Жэ Гёнтой гэр бүл болсон Жи Ёны баярт мөчийг хуваалцахаар хамтлагийн гишүүн Eunjung, Hyomin, Qri болон дуучин IU нар хүрэлцэн иржээ. 

Харин "T-ara" хамтлагийн гишүүн Со Ён хуриманд хүрэлцэн ирээгүй нь гишүүдийн дундах таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байж болзошгүй хэмээн интернэт хэрэглэгчид таамаглаад байсан юм. 

Энэ асуудалд дуучин Со Ёны харьяалагддаг "Think entertainment" өөрсдийн тайлбарыг өгч, "Со Ёны хуримд ирээгүй шалтгаан нь Жэжү хотод амьдардагтай холбоотой байж магадгүй" хэмээжээ.  

Уран бүтээлээсээ хөндийрсөн Со Ён агентлагтайгаа тэр бүр холбоо барьдаггүй учир нарийн учир шалтгааныг хэлэх боломжгүй байгаагаа мөн учирласан байна. 

Со Ёны нөхөр Чо Юү Мин Катар улсад зохион байгуулагдаж байгаа хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаад энэ сарын 7-ны өдөр эх орондоо иржээ.

Тэд хоёр хоногийн дараа буюу 9-ний өдөр Жэжүд хамт амарч, инстаграм хуудаснаа аялж, зугаалж байгаа зургаа нийтэлсэн нь олон хүнийг төөрөгдүүлээд байгаа аж. Учир нь хурим 10-ны өдөр болсон. Тэд хүсвэл ирж болох байжээ. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(43.242.243.87) 2025 оны 03 сарын 13

Хуриманд ирсэн ирээгүй нь нэг их асуудал биш ш дээ солонгосчууд аа.

5  |  0
Top