Багш нарын цалин, хөлстэй холбоотой мэдээллийг тоймлон хүргэе.
-Монгол Улсын багш нарыг нас болон ажилласан жилээр нь ангилсан зурагт хуудаснаас 5 хүртэл жил ажиллаж байгаа буюу нэмэгдэл бага авах залуу багш нарын тоог харж болно. Багш нарын 75-аас дээш хувь нь тодорхой нэмэгдэл авдаг туршлагатай багш нар байна.
-2022 оны 12 дугаар сарын байдлаар дийлэнх багш нар 1,2-2 сая төгрөгийн цалин авчээ. Гэхдээ энэ мэдээлэлд гүйцэтгэл, үр дүнгийн урамшуулал багтаагүй гэдгийг онцолж байна.
-Багш нар үндсэн цалингаас гадна цалингийн нэмэгдэл, нэмэгдэл хөлс, гүйцэтгэл үр дүнгийн урамшуулал авдаг.
-Мөн хичээл сургалтын үйл ажиллагааг сайжруулах, хувьсах зардлыг оновчтой хуваарилах зорилгоор багшийн үйл ажиллагааг дэмжих бусад зардлыг 2022 оноос эхлэн шийдвэрлэж байна. Үүнд эрүүл мэндийн, дата хэрэглээний, хичээл практикийн зэрэг зардал багтдаг.
Сэтгэгдэл ( 0 )