ЭМДС | Салхин цэцэг-могой яр вирусийн шинжилгээний 70 хувийг хөнгөлнө

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар салхин цэцэг- могой яр вирусийн иммуноглобулин М (Varicella Zoster Virus IgM-ELISA) шинжилгээг 30 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.

"Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт" https://emd.gov.mn/legals/259

Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд https://emd.gov.mn/pages/4

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top