"Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өнөөдөр /2023.04.10/ "Зууны мэдээ" үндэсний мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээллийн эхэнд үүрэгт ажлаа хүлээн авснаас хойших нэг жилийн хугацаанд тус компани ямар үзүүлэлттэй ажилласан талаарх мэдээллийг өгөв.
Засгийн газраас 2022 оны гуравдугаар сарын 23-ны өдөр "Хөтөлийн Цемент шохой” ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгож, үйлдвэрийг төрийн өмчид авахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Л.Наранбаатарыг 2022 оны гуравдугаар сарын 25-ны өдөр тус ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.
Л.Наранбаатар мэдээллийнхээ эхэнд "Манай үйлдвэр 2022 онд 405 мянган тонн цемент үйлдвэрлэсэн. Энэ нь 2015 оноос хойш хамгийн дээд хэмжээнд үйлдвэрлэлээ хийсэн үйл явдал боллоо. Энэ үйлдвэр 2015 онд ашиглалтад ороход 1 сая тоннын хүчин чадалтай гэж улс тооцоолж байсан. Үнэн хэрэгтээ тийм биш, энэ нь 400 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр болох нь техникийн тайлангаар ил болсон.
2022 оны хувьд компани одоогийн хүчин чадлаар ажилласан.
"Хөтөлийн цемент шохой” компанийн 40 жилийн түүхэнд анх удаа 100 тэрбум төгрөгийн борлуулалт хийлээ. 30 тэрбум төгрөгийн татварыг улсад төлсөн. Өмнөх жилүүдэд 5-6 тэрбум төгрөгийн татвар улсад төлдөг байсныг даруй тав дахин өндөрсгөж, татвар төллөө.
Анх удаа ажилчдынхаа цалингийн фондыг нэг жилийн дотор хоёр дахин нэмж чадлаа. Биднийг ажил авч байх үед буюу 2021 онд 820 ажилтны цалинд 11 тэрбум төгрөгийн цалингийн фонд байсан бол одоо 21 тэрбум төгрөг болж, хоёр дахин нэмэгдлээ. 2023 онд ажилчдынхаа цалинг 32 хувиар нэмэхээр төлөвлөж байна. 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилллалаа. Энэ нь сүүлийн 16 жилд анх удаа бий болсон цэвэр ашиг байна" гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл ( 7 )
Наранбаатар худлаа ярихаа хэзээ болих вэ? Архидаж2 ирээд л худлаа попроод байх юм. Ажилчдын цалин нэмэх ямар ч боломжгүй бгаа шүү дээв Шалгалт ирж ажилчидтай уулзана гэхээр сандарч цуглуулаад худлаа ярьчих юм аа
үнэ нь хэд дахин өсөхөөр тэгэлгүй яахавдээ
Bravo!
yaj jiliin tald ni ajillaagui uildver (400,000 tonn/jil huchin chadaltai geed uuruu helsen baina) 480 myangan tonn uildverledeg yum bol?
hutsaad baih yum aa , unee hed dahin nemeheer , homisdold oruulj bgaad unee hed dahin nemj bgaa ni beeheer l tegj haragdaad bgaa, ur dund ni tsement unetei bolson tumen olon hohirson\n
Үнэнүү арай өөр ум яаваад бсан да
Сайн байна өөр юү гэхэв