Боловсролын зээлийн сан 1993 оноос дотоод зээл, тусламж, тэтгэлэг, 1997 оноос гадаад зээл, тэтгэлэг олгож эхэлсэн.
Өнөөдрийг хүртэлх 30 жилийн хугацаанд давхардсан тоогоор 1,4 сая иргэн энэ сангаас санхүүжилт авсан байна. Нийт санхүүжилтийн хэмжээ 1 их наяд төгрөгт хүрсэн.
Нийт санхүүжилт авсан суралцагчдын 1,2 сая нь дотоодод суралцаж, санхүүжилтийн 75 хувийг авсан байна.
Дотоодод суралцагчдад
Харин гадаадад суралцагчдад:
Зээлд хамрагдалт, эргэн төлөлт, чөлөөлөлттэй холбоотой асуудал, маргаан гадаадад ахисан түвшинд суралцсан 1867 иргэнтэй холбоотойгоор үүсдэг.
Тэдний
Гэрээний үүргээ биелүүлээгүй иргэдийн мэдээллийг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна. Эдгээр иргэний мэдээллийг БЗС-аас санхүүжилт авсан нийт иргэдийн мэдээллээс ангилж цахим орчинд байршуулав.
Цаашид зээлдэгчдэд ижил тэгш боломж олгох болно гэдгээ өнөөдрийн хэвлэлийн бага хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд онцолсон. Тиймээс дотоод, гадаад гэж ялгалгүй бүх зээлдэгчийн мэдээллийг Монголбанкны мэдээллийн санд байршуулж, зээлээс чөлөөлөгдөх боломжийг дотоодод суралцагчдад ч олгох юм. Энэ шийдлийг Засгийн газарт танилцуулж, журам, шалгуурыг тодорхой болгон олон нийтэд мэдээлнэ.
Сэтгэгдэл ( 1 )
сайн төлүүлэх хэрэгтэй. дараагийн хүмүүст боломж олго. онц сурж амжилт гаргасан хүнийг чөлөөлж болно.