13A маягтыг цахимаар ХЭРХЭН АВАХ вэ?

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 12

Засгийн газрын өнөөдрийн (2023.04.12) хуралдаанаас Эмнэлэгт иргэнийг илгээх АМ-13А, АМ-13Б, АМ-13В маягтыг цахимаар шилжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, эрүүл мэндийн салбарын хэмжээнд сургалтыг нэгдсэн арга зүй, удирдлага зохион байгуулалтаар ханган хэрэглээнд нэвтрүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нарт даалгалаа.

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн эрчимжүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын  хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монголиа”-д нэгтгэжээ.
Эрүүл мэндийн статистикийн мэдээлэлд дурдсанаар 2022 онд улсын хэмжээнд өвчтөн илгээх хуудсаар үйлчилсэн хүний тоо 317,736 байна.

Эмнэлэгт иргэнийг илгээх 13A маягтыг цахимжууллаа


13А маягтыг цахимжуулах чиглэлээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэн, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ.

Эрүүл мэндийн даатгалын “health.gov.mn” системд түшиглэн эрүүл мэндийн үйлчилгээнд ашиглагдаж буй дөрвөн төрлийн мэдээллийн систем хооронд 13А маягтын мэдээллийг цахимаар бүртгэх, солилцох нэмэлт хөгжүүлэлтийг хийж, анхан шатны 530, лавлагаа шатлалын 334, нийт 864 эмнэлэг цахимаар хүлээн авах, илгээх боломжтой боллоо.

13А маягтыг иргэнд хүргэхэд шаардлагатай хөгжүүлэлтийг хийж төрийн цахим үйлчилгээний “И-Монголиа” системд нэгтгэж, “Үйлчилгээ” цэсийн “Эрүүл мэнд” ангилалд 13А цахим маягтыг байршуулсан.

13А маягтад иргэний шинжилгээний мэдээллийг давхар илгээх, насанд хүрээгүй хүүхдийн маягтыг түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь харах, татан авах нөхцөлийг тус тус бүрдүүлжээ.

Цахим маягтыг эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлснээр эмч, ажилчдын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх, иргэдэд үүсэх хүлээлт, чирэгдлийг багасгах ач холбогдолтой гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aylguu(122.201.31.76) 2024 оны 10 сарын 22

Hatgaa

0  |  0
дээшин(192.82.83.117) 2023 оны 04 сарын 15

14 ний өдрийн 13а маягт цаасаар авё ирээд хэвтэж чадаагүй төлбөрөө төлж хэвтсэн наанахд чинь шилжих хугацаа байж болдоггүй юм уу учраа олох хүртэл зэрэг хэрэглэх 14 хоног ч юм уу

0  |  0
Зочин(192.82.83.207) 2023 оны 10 сарын 31

Худлаа цахим үндэстэн гэж солиороод архивын лавлагаа цахимаар e mongolia аас хэвлээд очсон ч заавал архиваас авчир гэж байлаа сайд дарганцарууд нэг сайхан юм ярина түүнийг хэрэгжүүлэх дунд шатны хүмүүс нь өөр ярина ёо2 үнэхээр дургүй хүрмээр

2  |  0
Зочин(203.91.115.52) 2023 оны 09 сарын 07

13 р маягт гэх новшийн зүйлээ байхгүй болгоод өгөөчээ Хөдөөний хүмүүст маш их дараа болж бна Иргэд ЭМын даатгалаа л төлсөн бол өөрөө эмлэг ээ сонгоё

3  |  0
Ррр(202.126.89.64) 2023 оны 04 сарын 12

Ьлл

0  |  0
Хасиет(202.126.89.64) 2023 оны 04 сарын 12

Бамба

0  |  0
Уугий(192.82.71.223) 2023 оны 04 сарын 12

наад маягтыг чинэ аваад үзүүлий гэхээр үзэх эмнэлэг байхгүй шүү оочир нь барагдахгүй 30. 60 хоног хүлээнэ шүү дарга нараа

0  |  0
Нарантуяа(202.55.188.90) 2023 оны 04 сарын 15

13 а маягтаа тэгээд өрхөөс авахгүй шууд И Монголоор орох юм у

0  |  1
Top