Авлигын эсрэг "Шилэн" ажиллагааны хүрээнд "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг шаардаж, мэдээлэл нь хаалттай төрийн байгууллагуудад иргэдийн мэдэх эрхийг хангах хугацаатай үүрэг өгч байгаа.
Энэ хүрээнд өчигдөр /2023.04.12/ Цахим хөгжил, харилцааны холбооны яамны Салбарын хяналтын газрын дарга С.Ганзориг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл,урлагийн газарт ажиллаж хугацаатай үүрэг өглөө.
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн холбогдох хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 201 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Нээлттэй мэдээллийг цахим хэлбэрээр байршуулж, нийтлэх, шинэчлэх, хяналт тавих нийтлэг журам”-д заасны дагуу төрийн байгууллагууд мэдээллээ ил тод, нээлттэй байлгах үүрэгтэй юм.
Сэтгэгдэл ( 0 )