Энэ хичээлийн жилийн сүүлийн улирал, хариуцлагатай сарууд үргэлжилж байгаатай холбоотойгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сургуулиудад дараах зөвлөмжийг хүргүүллээ.
СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ
- Сургалтын болон хичээлээс гадуурх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдаагүй нэмэлт ажил зохион байгуулахаас татгалзаарай.
- Багш нарыг батлагдсан сургалтын төлөвлөгөөний цаг, хичээл, сургалтаас бусад үйл ажиллагаанд хамруулж, нэмэлт ачаалал бүү үүсгээрэй.
- Хичээлийн судалгаа, ээлжит хичээлийн хэлэлцүүлэг хийж, багш нар аа сонсдог сайн жишиг тогтоогоорой.
- Хууль бус төлбөр, хураамжийг хориглож, эцэг эх, асран хамгаалагчид санхүүгийн дарамт, ачаалал үүсгэхгүй байхад анхаараарай.
- Эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог спорт, урлагийн наадмаар хязгаарладаг, үүний оролцоогоор хүүхдийг үнэлдэг уламжлалт арга хандлагыг өөрчлөөрэй.
- Хүүхдийн сурч хөгжих эрүүл, аюулгүй таатай орчин бүрдүүлээрэй.
БАГШ, АЖИЛТАНД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ
- Хүүхдийг бусадтай харьцуулахгүй байж, тэдний хөгжлийн ахиц дэвшлийг үнэлж, урамшуулаарай.
- Аливаа уралдаан, тэмцээнийг зохион байгуулахдаа хүүхдийг эрэмбэлж, байр эзлүүлэн медаль, өргөмжлөл өгөх зэргээр ялгаатай байдал үүсгэдэг уламжлалт арга хандлагаас татгалзаарай.
- Гэрийн даалгавар, бие даалтыг агуулга нөхөх, хоцрогдол арилгах арга хэлбэр гэж үзэж хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид ачаалал бүү үүсгээрэй.
- Хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлог, чадвар, ялгаатай байдалд тохирсон даалгавар өгөөрэй.
- Сурлагын ялгаатай байдал, амьдралын боломж нөхцөлөөс нь шалтгаалан хүүхдийг алагчлах, ялгаатай байдал үүсэхээс сэргийлээрэй.
- Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд хүүхдийн эрүүл мэнд, сурлага, хүмүүжил, хичээл сургалтын үеийн цаг ашиглалтын талаарх мэдээллийг тогтмол хүргэж, зөвлөн тусалж, хамтран ажиллаарай.
ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ
- Хүүхдийнхээ сургууль болон багштай холбогдож хүүхдийнхээ талаар асууж тодруулаарай /хэзээ ямар шалгалт яаж өгөх гэх мэт/
- Хүүхэдтэйгээ цаг гаргаж ярилцаарай /шалгалтдаа хэр санаа зовж байгааг асууж айдсыг нь багасгаж ярилцах/
- Сурах таатай орчныг нь бүрдүүлээрэй /хичээлээ хий гэж үглэж, шахахаас илүүтэй үр дүнтэй хичээллэхэд нь туслах/
- Чадсан, сайн хийсэн зүйлийг нь анзаарч хараад урамшуулаарай
- Хүүхэд хичээл хийж байх үед дэргэд нь зурагт үзэж, гар утсаа оролдолгүй өөрийн зөв үйлдлээр дэмжээрэй.
ХҮҮХДЭД ХҮРГЭХ ЗӨВЛӨМЖ
- Төлөвлөгөөтэй хичээллэж цагаа үр дүнтэй ашиглаарай. /Ямар хичээлийг хэзээ, хэрхэн, хаана давтах вэ? гэдгээ төлөвлөн гаргаж өдөр бүрд, тэнцүү ачаалалтайгаар хуваарилаарай. Ингэснээр хэт их ачаалал авалгүйгээр, үр дүнтэйгээр хичээллэж болох юм/
- Хичээл давтахад тохиромжтой орчныг сонгоорой. /Орондоо, буйдан, зөөлөн сандал зэрэгт сунаж хэвтээд хичээл давтах нь анхаарал төвлөрүүлэхэд саад болдог./
- Суралцах тохиромжтой аргыг сонгоорой. /Сэдвээ цээжлэхээс илүүтэй уялдаа холбоог нь олох, үр дүнг нь тооцох, гол санааг нь ойлгоход анхаараарай./
- Сайн унтаж амраарай /Энэ нь таны тархийг цэнэглэж, сурсан зүйлээ санахад тань тусална. Ингэхдээ өдөр бүр тогтсон нэг цагт унтах, босохыг хичээгээрэй./
- Бусдаас тусламж хүсээрэй /Хэрвээ чамд тусламж хэрэгтэй бол эцэг эх, асран хамгаалагч, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтандаа хандаарай/
Сэтгэгдэл ( 9 )
ENE 23-R SURGUULI HELNII SURGIUULI BAIJ HELNII BAGSH NNARIIN TULBUR GEJ AVAH UM, ULSIIN SURGUULI UNEGUI L BAIHN YOSTOI BIZDEE, ENE ZUV UU? SHALGANA UU
Ene saidal jinhen eh oronch Mongoloo gesen ajilsag mash zuv hyn.Ene bol mash tom huvisal shyy.Avilagaliin esreg zuv tom alham.Ter eldev honhonii bayariin avilagaliig ogt zogsooh heregtei.
Ene saidal jinhen eh oronch Mongoloo gesen ajilsag mash zuv hyn.Ene bol mash tom huvisal shyy.Avilagaliin esreg zuv tom alham.Ter eldev honhonii bayariin avilagaliig ogt zogsooh heregtei.
Suragchid eh etsegees yamar neg argaar mungui HURAADAGIIIG OGT ZOGSOOH HEREGTEI.BAGA NASANII HYYHEDYYDED BAGAAS NI ARIS UNGU ED HURUNGUNII AVILAGALIIN TOGTOLZOOG TARHIND NI SUULAGDAGA BYDYYLEG YIL AJILGAAG ZOGSOOH NI MASH TOM HUVISGAL SHYY.DELHIID MONGOLOOS UUR YAMARCH ULS INGEJ AVILAGALIIN TOGTOLTSOO BAIDAGYI.Mash zuv.Etseg ehyyd bitegii mungu ug.
Сургууль дээрээ спортын секцэнд явахад төлбөр шаардаад байх юм. Башг нарт нь цагийн цалин нь ордог л байсан баймаар. Секцэнд явж байгаа олон хүүхдийн төлбөр багшийн сарын цалингаас хол давж байгаа тооцоо харагдах юм.
Hamgiin boditoi stgedeg hiideg said chn ene hun l sanagdaad bgaandaa
Цэцэрлэг дунд сургуульд хонхны баяраас эхлээд бусад баяруудыг болиуллаа гэхэд ихэнх нь амар тайван хэсэгхэн нөхдүүдэд бухимдалтай байх шалтгаан нь хэдэн цаас ч хаа юм бас шалтаг тоочиж хүүхдүүдээр халхавч хийх биз ар гэрийнх нь нийтээрэй л татгалзчих тэгээд л асуудал үүсэхгүй сургууль багш нар ч баяр биш балай асуудлаас ангижрах биз жилийн жилд сөхөгддөг энэ асуудлууддаа Цэг тавимаар юм даа
Хууль бус ч бай хууль ёсны ч бай элдвээр шалтаг гаргаж мөнгө татдагийг болиулж бууруулах хэрэгтэй сурагчдаа ашиг олох босгох нүдээр хардаг багш удирдлагууд ээз болих хэрэгтэй ичээсэй билээ бас элдвийн билет шахах аялал нэртэй хулхи ажлаа болимоор хонхны баяр дээр хяналт чанга баймаар онцын шаардлагагүй л юм дунд сургууль дээр бол
Багш нар улайн цайм нэхэж чаддаггүй юмаа. Харин эцэг эхийн зөвлөлийн хэдэн хорчин авгай нартай нийлж, хор хутган тйим юмны, ийм юмны мөнгө гэж ер нь сар бүрд нэг удаа авна. Улсын сургууль бүтэхгүй ээ.