ЗАВХАН I Ширүүн шуурга ГАМШИГТ ҮЗЭГДЛИЙН хэмжээнд хүрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Өнөөдөр Увсын өмнөд, Ховдын хойд, Говь-Алтайн баруун болон хойд хэсгээр салхи секундэд 24-28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж хүчтэй салхи салхилж, шороон шуурга шуурч байна. 
 


"Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий, Ногооннуур, Баяннуур, Сагсай 9-17 м/с, түр зуур 22-26 м/с, Увс аймгийн Өмнөговь, Завхан, Малчин, Өндөрхангай, Наранбулаг, Өлгий, Сагил сумдын нутгаар 11-16 м/с, түр зуур 20-23 м/с, Ховд аймгийн Зэрэг, Чандмань, Мөст, Манхан, Ховд сумдын нутгаар 11-20 м/с, түр зуур 24-28 м/с, Завхан аймгийн ихэнх сумдын нутгаар 6-15 м/с, түр зуур 22-40 м/с хүрч хүчтэй салхилж байна.

Үүнээс хамгийн хүчтэй салхилж байгаа нь Завхан аймгийн Сонгино, Түдэвтэй сумдын нутгаар салхины дундаж хурд 24 м/с, түр зуур 40 м/с хүрч салхилж байна" гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
 


Завхан аймгийн Сонгино сумын иргэдийн мэдээлснээр хүчтэй шороон шуурганы улмаас гадаа шөнө орой мэт харанхуйлж, үзэгдэх орчин харагдахгүй болжээ. 

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

Маргааш буюу 19-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон болон цасан шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top