Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга, техниктэй танилцлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 20

Япон Улсад туршлага судалж байгаа ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан ажлын хэсэг тус улсын газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга, техник, барилга байгууламжийн хүчитгэлийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцаж байна.

 

 

Тус улс нь 1981 оноос өмнөх, хойшхи гэж барилга байгууламжийн хүчитгэлийг үндсэн хоёр төрлөөр хуваан үздэг байна.

Өөрөөр хэлбэл 1981 оноос өмнөх нь дунд зэргийн газар хөдлөлтийн улмаас барилгуудад гэмтэл, эвдрэл үүсэхгүйг баталгаажуулдаг бол 1982 оноос хойшхи нь томоохон газар хөдлөлтийн үед ч барилга нурж унахгүй гэдгийг баталдаг аж.
 

 

Япон Улс 1995 онд барилгын хүчитгэлийг дэмжих тухай хуулийг баталсан бөгөөд 2006 онд шинэчилсэн. Өнөөдрийн байдлаар газар хөдлөлтийг тэсвэрлэх чадваргүй нийтийн орон сууцны 94 хувь, хувийн орон сууцны 81 хувийг хүчитгээд байна.

Цаашид буюу 2030 он гэхэд газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийг 100 хувь хүчитгэж дуусах зорилттой ажиллаж байгааг танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top