Монголын Үндэсний олон нийтийн радио телевизээр овоглогддог хөтлөгч Д.Одзаяа "Бэлэг" нэвтрүүлгээ бэлтгэн хүргээд хэдийнэ 7 жилийг ардаа үджээ. Үзэгчдээ баярлуулах гол зорилготой зохион байгуулагдсан уг нэвтрүүлэг 7 жилийн хугацаанд нийт 14865 үзэгчээ баярлуулсан байна.
Энэ хугацаанд 500 гаруй Үндэсний үйлдвэрлэгч, томоохон аж ахуй нэгж байгууллагууд болон олон улсын бүтээгдэхүүн импортлогч компаниудтай хамтран ажиллажээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн аян мөн олноор зохион байгуулдаг нэвтрүүлгийн хамт олон энэ хугацаанд "Бэлэг" нэвтрүүлгийн 280 дугаар үзэгчдийн хүртээл болгожээ. Мөн "Bonus Gift" нэвтрүүлгийн 78 дугаар, "Мэдлэг" нэвтрүүлгийн хоёр дугаар үзэгчдэд хүрсэн байна. Нэвтрүүлгийн хамт олон 7 жилийн ойн баяраа үзэгчдийнхээ хамтаар энэ сарын 22-ны өдөр тэмдэглэхээр зэхжээ.
Ингээд "Бэлэг" нэвтрүүлгийн дэлгэрэнгүй тайлан болон талархлыг хүргэж байна.
"БЭЛЭГ" НЭВТРҮҮЛГИЙН ТАЙЛАН
Сэтгэгдэл ( 0 )