НИТХ-ын Төлөөлөгч Б.Пүрэвдагва, Б.Сүхбаатар нар Баянзүрх дүүргийн төгсөх ангийн сурагчдад боловсролын дэмжлэг үзүүлж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 21

2022-2023 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын 859 сургуульд 746 мянган сурагч суралцаж байгаагаас 34.117 сурагч 12 дугаар анги төгсөнө. 2023 оны байдлаар Монгол Улсын 3.4 сая хүн амын 22 хувийг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид эзэлж байна. Хэдийгээр өнөөдөр 22 хувийг эзэлж байгаа ч 100 хувь Монгол Улсын ирээдүйн эзэд.

Иймээс НИТХ-ын Төлөөлөгч Б.Пүрэвдагва, Б.Сүхбаатар нарын нэн түрүүнд хийх ажлын нэг бол боловсролын салбарт хийгдэх ажил байдаг. Тэд боловсролын салбар, хүүхэд залуучууд руу чиглэсэн олон ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр ч шинэ шинэ ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.

“Баян зүрхтэй зүтгэлтэй 100 төгсөгч” хөтөлбөр. Энэхүү хөтөлбөрийг НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдагва, Б.Сүхбаатар нар “Оюунлаг” сургуультай хамтран 04 дүгээр сарын 06-ны өдөр эхлүүлсэн бөгөөд 04 дүгээр сарын 20-ны өдөр хөтөлбөрийнхөө нээлтийг хийлээ.

Хөтөлбөрийн тухайд Баянзүрх дүүргийн 7 сургууль буюу 53, 44, 148, 69, 30 дугаар сургуулийн төгсөх ангийн 300 хүүхдийн дунд “ИРЭЭДҮЙН БИ” сэдэвт эссэ бичүүлж улмаар шалгарсан 100 хүүхдийг “Оюунлаг” сургуульд 04 дүгээр сарын 06-наас 06 дугаар сарын 26-ныг хүртэл хугацаанд үнэ төлбөргүйгээр сургалтад хамруулах юм.

Тодруулбал уг сургалтад Баянзүрх дүүргийн 5, 16, 19, 22, 24, 31, 32, 40, 41 дүгээр хорооны сурагч хүүхдүүд хамрагдана. Дашрамд дурдахад сургалтад хамрагдаж 100 хүүхдээ бүгдийг нь их дээд сургуульд бүрэн хамруулна гэсэн зорилготой байгаа юм.

“Оюунлаг” сургуультай хамтарч ажиллаж буй нь 2021, 2022 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалтын дүнгээр улсдаа дараалан нэгдүгээрт бичигдсэн сургууль. Төгсөх ангийн сурагчдыг ЭЕШ-нд бэлдэх, ирээдүйд өндөр боловсрол эзэмших боломжийг бий болгоход зорьж буй энэхүү арга хэмжээ цаашид ч уламжлал болон зохион байгуулагдана.

Элсэлтийн Ерөнхий Шалгалтдаа 1 ба түүнээс дээш хичээл дээр 800 оноо авч Их, Дээд сургуульд элсэн орсон хүүхдүүдийн эхний нэг жилийн сургалтын төлбөрийг НИТХ-ын төлөөлөгч Б.Пүрэвдавга, Б.Сүхбаатар нар 100 хувь хариуцна гэдгээ мөн энэ үеэр илэрхийллээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоригт (192.82.76.40) 2023 оны 04 сарын 21

Хүүкийн хүргэн гэж энэ нэг Долдой бас улс төрд орох гэнэ үү. Духыг нь цоолоод өгье л дөө

0  |  0
Top