Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-ын Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсээс тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн явцын талаар мэдээлэл өгчээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Автотээврийн Үндэсний төв ТӨҮГ-аас Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогыг зохион байгуулж буй. Орон нутгийн хэмжээнд нийт 130 236 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой аж.
Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь өөрийн нэр дээр байсан тээврийн хэрэгслээ худалдах, худалдан авах, гэрээ, итгэмжлэлээр бусдад шилжүүлсэн боловч худалдаж авсан иргэн нь өөрийн нэр дээр шилжүүлээгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн торгууль, татвар бүртгэлийн санд бүртгэлтэй өмчлөгчийн нэр дээр гарч, өр үүсээд явдаг олон тохиолдол бий. Иймд иргэд заавал бүртгэлийн байгууллагад хандаж, өмчлөгчийн мэдээллээ шинэчлэх шаардлагатай аж.
Шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар мөн цаашид ашиглах боломжгүй, замын хөдөлгөөнд огт оролцдоггүй, сэлбэг болон задаргаанд орсон, шатсан, төмрийн хаягдалд өгсөн гэх мэт тээврийн хэрэгслээ бүртгэлийн сангаас хасуулах юм. Үгүй бол иргэдэд татварын ногдол жир бүр үүсээд явах аж.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг тооллогод идэвхтэй оролцоорой.
Сэтгэгдэл ( 7 )
Бараг 15 жилн өмнө зарсан чиргүүлн татвар гээд нээх их мөнгө нэхэгдээд ирсэн тухайн үед нэрээ солиулаад аваад явсан бтл одоо татвар гээд дааж давшгүй мөнгө нэхээд тээврийн хэрэгсэлн гэрчилгээ өөр хүний нэр дээр бхд ажлын уялдаа холбоо бхгүй юмнууд хасалт хийлгэсэн бхд хасалт хийгээгүй бна новш юма
Авто тээврийн үндэсний төв гээд байгаа юм биш үү. Хажуу айлдаа хандаад хасуулна гэж байхгүй ккк
Хаана хандаж хасуулах вэ
Хаана хандах вэ мэдээлэл авья
Хаана хандаж бүртгэлээс хасуулах вэ? \n
Хаана яаж хасуулах талаар мэдээлэл авъя
Явахгүй ашиглахгүй сэлбэг болгон өгсөн авто машиныг хасуулаад хаана ямар материал бүрдүүлж харуулдаг юм бол оо