ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан төлөөлөгчид Япон Улсын газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагаа, барилга байгууламжийн хүчитгэлийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, туршлага судалж байгаа билээ.
Энэ хүрээнд ажлын хэсгийн төлөөлөгчид Чатеау Камия дарсны хуучин үйлдвэрийн барилгатай танилцлаа. Тус барилга нь 1961 онд баригдсан. Ираки муж Үшикү хотод байрладаг бөгөөд 2008 онд соёлын өвд бүртгэгджээ.
2011 онд болсон Зүүн Японы их газар хөдлөлтийн улмаас тоосгон хананд хагарал үүсч таазны зарим хэсэг нь унасан. Тиймээс тус барилгыг ган дам нуруугаар хүчитгэжээ.
Энэ мэт Япон Улс олон жилийн насжилттай барилга байгууламжаа нураах, дахин барихаас илүүтэй хүчитгэж, хуучин хэвээр нь авч үлдэхийг илүүд үздэг байна. Тус хуучин дарсны үйлдвэр нь дотоод болон гадаадын жуулчид ихээр очдог дарсны музей болжээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )