Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Дундговийн нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Булганы өмнөд, Архангайн зүүн, Өмнөговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдэд анхааруулах мэдээ: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.
2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, говь, хээрийн нутгаар секундэд 18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор -8...-13 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Байдраг, Тэс, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, Орхон Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн хойд хэсгээр +2...+7 градус дулаан, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хараа, Ерөө голын хөндийгөөр +1...-4 градус хүйтэн, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн голын сав газраар +1...+6 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +13...+18 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0...+2 градус дулаан, өдөртөө +9...+11 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -2...-4 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орно.Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -3...-5 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна.
2023 оны тавдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн газраар, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27, 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 30-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -11...-16 градус, өдөртөө 0..-5 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус дулаан байна. 29,30-нд ихэнх нутгаар дулаарна.
Сэтгэгдэл ( 0 )