Өмнөговь аймгийн Засаг дарга энэ сарын 24-ний өдөр А/607 дугаар захирамж гаргаж аймгийн хэмжээнд электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг хориглох шийдвэр гаргалаа. Уг захирамжийн дагуу Өмнөговь аймагт ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн электрон тамхи, түүний дагалдах хэрэгслийг худалдаалахыг хориглохоор болжээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас өнгөрөгч 2022 онд электрон тамхийг 21 насанд хүрээгүй хүнд худалдан борлуулахгүй байх чиглэлийг улсын хэмжээнд өгч ажилласан. Үүний дагуу 2022 онд "Олон Улсын хэрэглэгч"-ийн өдрийг угтан электрон тамхины хор нөлөөг өсвөр үеийнхэнд таниулан ойлголт өгөх нөлөөллийн ажил зохион байгуулсан бөгөөд зарим аймагт электрон тамхи худалдан борлуулахыг хориглосон аймгийн Засаг даргын захирамж гарч хэрэгжиж эхлээд байгаа билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Тамхи л бол тамхи бүгдийг хорих эс бөгөөс утаат тамхины лобби орсон гэж үзэх
Ганц аймаг бие даасан тоглолт хийгээд нэмэргүй байх аа, нэг мөсөн хуулиар хорьвол юу байдаг юм бэ гэхээс