Б.Ууганбаяр “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар шагнагдлаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 26

Бүгд Найрамдах Турк Улсад тохиолдсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Монголын Эрэн хайх, аврах багийн ахлагч, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаярыг тус улсын Ерөнхийлөгчийн “Хүмүүнлэгийн үйлсийн хүндэт медаль”-аар шагналаа.

Шагналыг өчигдөр /2023.04.25/ тус улсын дэд Ерөнхийлөгч Фуат Октайн гардуулан өгсөн юм.

Монгол Улсын Эрэн хайх, аврах багийнхан үүрэг гүйцэтгэх хугацаандаа барилгын нуранги дороос 8 хүнийг (үүнээс 2 хүүхэд) эсэн мэнд гаргаж, эрүүл мэндийн байгууллагад, 19 хүний (үүнээс 6 хүүхэд) цогцсыг гаргаж, холбогдох албаныханд хүлээлгэн өгсөн бол эмнэлгийн бүлэг орон нутгийн эмнэлгийг түшиглэн хоёрдугаар шатлалын хээрийн эмнэлгийг бүрэн дэлгэж, 649 хүн (үүнээс 72 хүүхэд)-д эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн юм.

Мөн Засгийн газрын шийдвэрээр БНТУ руу  илгээсэн 5 тн махан нөөш,  1 тн лаа, 1000 ширхэг хөнжил, 20 ширхэг иж бүрэн монгол гэр бүхий хүмүүнлэгийн тусламжийг тус улсад хүлээлгэн өгч, дэлхийн 70 гаруй улс орны аврагчидтай мөр зэрэгцэн, албан үүргээ нэр төртэй биелүүлсэн билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.22) 2023 оны 04 сарын 27

ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаярт медаль гардуулсан баяр хүргэж, тэр багт багтсан бүх хүмүүст баяр хүргэж талархал илэрхийлж эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

0  |  0
Tumu(76.105.223.57) 2023 оны 04 сарын 27

Bagiin shagnal shuu

0  |  0
Top